БНХАУ-ын Цинхуа их сургууль дэлхийн анхны хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлэг болох “Agent Hospital”-аа нээжээ. Энэхүү эмнэлэг нь 21 төрлийн тасагт хиймэл оюун ухааны төлөөлөгч эмч нар ажиллах системээр бүтээгдсэн байна.
Одоогоор энэ эмнэлэгт хиймэл оюун ухаант 14 эмч, 4 сувилагч ажиллаж байгаа ба өдөрт 3000 өвчтөн оношилж, эмчлэх чадвартай байна. Дэлхий даяар эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол, өвчтөний ачаалал хэтрэх зэрэг асуудлууд гарч байгаа энэ үед Agent Hospital нь ирээдүйн хиймэл оюун ухаант эмнэлгүүдийн эхлэлийг тавьж байна.
2025 оны дунд үе гэхэд уг систем нь 21 тасгийн хүрээнд 42 AI эмч, 300+ өвчнийг хамарсан дэлхийн хэмжээнд цахим зөвлөгөө өгөх чадвартай болохоор төлөвлөжээ.
“Agent Hospital Hospital”-ын онцлог чанарууд
Agent Hospital нь AI эрүүл мэндийн салбарт маш олон эерэг хувь нэмэр оруулж эхэлж байна. Жишээлбэл, эмчилгээний хугацааг мэдэгдэхүйц бууруулах, өдөр шөнөгүй ажиллах эмч нарын ачааллыг бууруулах, эмчийн тоо хязгаарлагдмал бүс нутгуудад тусламж хүргэх зэрэг олон давуу талтай.
Энэ эмнэлэг нь MedAgent-Zero технологиор ажилладаг.
Цинхуа их сургуулийн Хиймэл оюуны судалгааны хүрээлэнгээс бүтээсэн эмнэлгийн ажиллах систем нь MedAgent-Zero юм. Энэ технологи нь бодит эмнэлгийн өгөгдөл ашиглалгүйгээр хиймэл өвчтөнүүдтэй харилцан суралцах замаар эмнэлзүйн шийдвэр гаргалтаа сайжруулж чаддаг байна.
Амьсгалын замын өвчний оношлогоонд АНУ-ын MedQA шалгалт дээр 93.06%-ийн нарийвчлал үзүүлсэн нь AI-ийн эхэн үеийн хувьд онцлууштай амжилт юм.
Энэ технологийн гол онцлог нь өвчтөн эмчлэх явцдаа өөрөө хөгждөг AI систем юм. Үүний үр дүнд цаашдаа ховор, төвөгтэй өвчнүүдийг хурдан оношилж, таних давуу талтай.
Гэсэн хэдий ч энэ технологийн дэвшлийг дагаад эмч нар болон иргэдийн дунд дараах эргэлзээ төрч байна.
Ирээдүйг төсөөлөхөд хүн ба AI хамтран ажилладаг жинхэнэ эмнэлгүүд олшрох бололтой. Цинхуагийн энэ эмнэлэг нэгэн цагт дэлхийн эрүүл мэндийн хувьсгалын эхлэл ч болж магадгүй юм.
Эх сурвалж: Medium
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!