BlueMon компани Малайзын Berjaya Food компанитай хамтран АНУ-ын алдарт нарийн боов, кофе шопын сүлжээ болох Krispy Kreme-г Монголын зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.
Krispy Kreme нь дэлхийн хамгийн алдартай нарийн боовны компаниудын нэг юм. Тус компанийг 1937 онд АНУ-ын Хойд Каролина мужид Вернон Рудольф үүсгэн байгуулсан. Тэрээр Нью Орлеансын нэг тогоочоос тусгай исгэсэн боовны жорыг худалдаж аваад, орон нутгийн хүнсний дэлгүүрүүдэд борлуулж эхэлжээ.
Удалгүй нарийн халуун боов худалдаж авахыг хүссэн олон хүн Вернон дэлгүүрийн хананд цонх гаргаж шууд борлуулах болсон байна. Ерөнхийдөө энэхүү нарийн боовны бизнес эхэлснээсээ хойш амжилттай яваа бизнес юм.
Krispy Kreme-г АНУ-аас эхлээд Япон хүртэл дэлхий даяар олон хүн тэдний олон төрлийн амттай нарийн боовыг таашаан иддэг. Түүнчлэн тус компани кофе, хүйтэн ундаа болон улирлын амтат бүтээгдэхүүнүүдээрээ бас алдартай билээ.
“Монгол Улс бол чанартай хоол, үйлчилгээний соёлыг үнэлдэг ирээдүйтэй зах зээл бөгөөд Krispy Kreme-ийн амтлаг бүтээгдэхүүнүүд нь Монголын хэрэглэгчдийн сэтгэлд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн Berjaya Food компанийн Гүйцэтгэх захирал Дато’ Сидни Куэйс мэдэгдлээ.
Харин Berjaya Food компани нь Куала Лампурт төвтэй, олон улсын хэмжээний франчайз групп компани юм. 2009 онд Krispy Kreme-г анх Малайзад нэвтрүүлж байсан байна
Одоогийн байдлаар Krispy Kreme компани нь Малайз даяар олон салбар дэлгүүрээ ажиллуулж байна. Үүнээс гадна, тус групп Starbucks, Paris Baguette зэрэг дэлхийн тэргүүлэх брэндүүдийн франчайзыг олон улсад амжилттай эрхэлж байгаа юм.
Эх сурвалж: CNBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!