Үл тоомсорлож болохгүй харилцааны 7 "улаан туг"


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Харилцаан дахь анхааруулах дохиог үл тоомсорлох нь өөрийгөө үл тоомсорлож байгаагийн нэг хэлбэр юм. Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн эдгээр дохиог таньж мэдэхээс гадна, зохих арга хэмжээ авч чаддаг байх ёстой.

Дараах долоон "улаан туг"-ийг хэзээ ч үл тоомсорлож болохгүй. Үүнийг анзаарч, хол байж чадвал зөвхөн сэтгэлээ хамгаалаад зогсохгүй, өөрийн үнэ цэнийг хадгалж үлдэнэ.

1) Хүндлэлгүй хандлага
Хүндлэл бол ямар ч харилцааны суурь үндэс юм. Энэ зүйл үгүй бол бүх зүйл хяналтаас гарч эхэлдэг.

Таны санаа бодлыг байнга үгүйсгэж, амжилтыг чинь үл ойшоож, мөрөөдлөөр чинь тохуурхаж байгаа бол энэ харилцаа биш, дайны талбар юм.

Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн ийм орчинд хэзээ ч байх ёсгүй.

Хүндлэл гэдэг нь гуйж гувших зүйл биш — та үүнийг ЗҮГЭЭР л авах ёстой. Хэрвээ түнш тань танд хүндлэлгүй хандаж байвал энэ бол маш том дохио. "Энэ харилцаа миний хувьд үнэхээр хэрэгтэй юу?" гэж өөрөөсөө асуу.

2) Сэтгэл хөдлөлөө нээж чаддаггүй байдал
Сэтгэл хөдлөлийн хувьд "хаалттай" хүнтэй харилцаанд орж байсан уу? Би нэг ийм нэг хүнтэй уулзаж байсан.

Царайлаг, хөгжилтэй, гэхдээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэх болохоор л холдож, хөндий болдог байв. Эхэндээ ичимхий байж магадгүй гэж бодсон ч цаг хугацаа өнгөрөх тусам тэр үнэхээр сэтгэл хөдлөлөөсөө зугтдаг болохыг ойлгосон.

Сэтгэл хөдлөлийн дотно харилцаа байхгүй бол жинхэнэ холбоо үүсэхгүй.

3) Байнгын шүүмжлэл
Хамтдаа хөгжихийн тулд заримдаа зөвлөмж хэрэгтэй байж болно. Гэхдээ хэрэв шүүмжлэл нь хэтрээд, таныг байнга буруутгаж, дутагдлыг чинь л онцолж байвал энэ асуудал.

Жишээ нь: “Чи дандаа тэнэгтдэг” гэж хэлэх нь "Өнөөдөр энэ зүйлийг мартаад байна шүү" гэж хэлэхээс тэс өөр. Эхний хэлбэр нь хувь хүнийг нь шүүмжилж байгаа бол, хоёр дахь нь тодорхой үйлдэлд л анхаарал хандуулж байна гэсэн үг.

4) Хил хязгаарын үл хүндэтгэл

Хэрвээ хэн нэгэн таны мэдрэмж, бодол, тохь тухыг үл тоомсорлож, байнга хил хязгаарыг тань зөрчиж байвал энэ нь тэд танд хүндэтгэлгүй хандаж байгаагийн илэрхийлэл юм.

Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн хил хязгаараа тодорхой мэддэг, мөн түүнийг хамгаалж чаддаг. Хүн бүрийн тав тух, эрх чөлөө хүндлэл үнэ цэнтэй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чаддаг хостой байх ёстой.

5) Тэнцвэргүй хүчин чармайлт
Та л бүх зүйлийг төлөвлөж, холбоо барьж, харилцааг амьд байлгах гэж хичээж байна уу? Харилцаа нэг талдаа байх ёсгүй.

Хэрэв та харилцаанд ганцаараа зүтгээд байгаа бол энэ улаан дохио. Та хоёр ижил тэнцүү оролцоотой байх ёстой.

Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн өөрийн хүч хөдөлмөр, сэтгэлийг үнэ цэнтэйд тооцдог. Тиймээс өөрийнх нь үнэ цэнийг ойлгож, хамтдаа бүтээж чадах хүнтэй байхыг эрхэмлэдэг.

6) Хянах, захирах хандлага
Заримдаа хяналт "санаа тавьж байна" гэж харагдаж болно. Гэхдээ таны хэнтэй уулзах, хаашаа явах, юу өмсөх зэргийг байнга хянаж, зааж залж байгаа бол энэ хайр биш — хяналт.

Хяналт гэдэг бол эрх мэдэл, захирах гэсэн оролдлого. Энэ нь таны эрх чөлөөг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн хувийн орон зай, сонголтоо хамгаалж чаддаг. Хайр бол итгэл, харин хяналт бол айдас юм.

7) Үнэнч бус байдал
Худал ярих, нууцлах, хуурах  нь итгэлийг эвддэг. Харин итгэл бол харилцааны гол тулгуур.

Нэгэнт эвдэрсэн итгэлийг сэргээх маш хэцүү. Үнэнч бус зан авир нь таны үнэ цэнийг хүндлээгүйгээс үүдэлтэй байдаг.

Өөрийгөө үнэлдэг эмэгтэй хүн ил тод, үнэнч харилцааг чухалчилдаг. Хэрэв хос тань худал хэлж, нууж байвал энэ бол хамгийн том улаан туг юм.

Харилцаан дахь улаан тугуудыг таних нь зөвхөн бусдыг шүүх биш — өөрийн үнэ цэнийг ухамсарлах тухай асуудал юм.Та бол хайрлуулж, хүндлүүлж, дэмжигдэх ёстой үнэ цэнтэй хүн. Энэ үнэ цэнийг мэдэрч чадсан бүсгүй хэзээ ч өөрийгөө дорд үздэг харилцаанд үлддэггүй.

#харилцааны улаан туг #red flag