IU-ийн шинэ уран бүтээлд ASTRO хамтлагийн Cha Eunwoo оролцоно


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

K-Pop-ийн хатан хаан IU энэ тавдугаар сард дуучин гэдэг үндсэн дүрдээ эргэн ирж, 2024 оны хоёрдугаар сард гаргасан "The Winning" цомгоос хойш анхны шинэ цомгоо танилцуулах гэж байна.

Энэхүү эргэн ирэлтийн хамгийн сонирхолтой нь ASTRO хамтлагийн дуучин, жүжигчин Cha Eunwoo удахгүй гарах хөгжмийн видео клипт оролцоно. Тэд 2024 оны хоёрдугаар сард Chaumet үнэт эдлэлийн брэндийн сурталчилгаанд хамтран оролцож байсан бөгөөд энэ удаад хөгжмийн уран бүтээл дээр дахин хамтрах гэж буй нь фенүүдийг баярлуулж байна. 

IU дуучны уран бүтээлээсээ түр завсарласан энэ хугацаанд ч зүгээр суусангүй — тэр "Netflix-ийн When Life Gives You Tangerines" цувралд Аэсүн болон Гымён гэсэн хоёр дүрийг нэгэн зэрэг бүтээж, олон үзэгчдийн сэтгэлийг булаасан. Мөн тэрээр 2026 онд гарахаар төлөвлөгдсөн MBC-ийн 21st Century Lady цувралд Бён Ү Сок-той хамт тоглохоор болсон.

Харин Cha Eunwoo ч мөн адил тун завгүй байгаа — тэр Netflix-ийн "The Wonderfuls" цувралд тоглож байгаа бөгөөд 6-р сард Инчон хотод болох ASTRO хамтлагийн дөрөв дэх бие даасан тоглолтод бэлтгэж байна.

#IU #Cha Eunwoo