Аннэ Франкаас хэн урвасан болохыг ХИЙМЭЛ оюун ухаанаар тогтооно


А.Ихсанаа | YOLO.MN
2017-10-09

1944 оны наймдугаар сарын 4-ний өдөр Амстердам дахь Аннэ Франкын орогнож байсан байшин руу цагдаа нар дайран орж, хоёр жил гаруй нуугдаж байсан түүний гэр бүлийнхэн болон бусад хүмүүсийн хамт баривчлан авч явсан юм.

Түүний амьдралын сүүлийн жилүүдийн тухай хүн төрөлхтөн тэмдэглэлийн дэвтрээс нь уншиж танилцсан бөгөөд өнгөрсөн 70 жилийн хугацаанд хэн түүнээс урваж, нуугдаж байсан хүмүүсийг байшингийн номын сангийн цаана байгаа гэдгийг хэлсэн болох нь өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй.

Холбооны Мөрдөх Товчооны чөлөөндөө гарсан агент болон өөр 20 мөрдөгч нийлж хиймэл оюун ухааны тусламжтай энэхүү явдлын үнэнийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Төслийг удирдаж буй Винсент Панкок “Энэ хэрэг бол түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэг. Бид тухайн цаг мөчтэй холбоотой мэдээлэл бүрийг цуглуулж, дүн шинжилгээ хийх бөгөөд хэн ч харж байгаагүй мэдээллүүд хүртэл бий” гэжээ.

Түүхчдийн таамаглаж буйгаар нийт 30 гаруй хүнийг охиноос урваж, цагдаа нарт мэдээлэл хүргэсэн гэж үздэг. Жишээлбэл цэвэрлэгч эмэгтэй, хөршүүдийн нэг эсвэл бүр хожим Гештапо болсон Еврей эмэгтэй ч байж магадгүй гэж таамагладаг аж.

Xomnia компани энэхүү хэргийг шалгах хиймэл оюун ухааныг хөгжүүлэх бөгөөд байгаа бүх мэдээллийн хоорондын уялдаа холбоог шалгаж, үр дүн нь хэрхэн гарахыг харах юм.

Төслийн багийнхан бусдын оролцооноос хол байхын тулд олон нийтээс санхүүжилт босгож байгаа аж. Тэд 2019 оны наймдугаар сарын 4-ний өдөр олон нийтэд хариугаа дэлгэх юм байна.

Эх сурвалж: IFLScience

#Book #Mind #Teenagers