Хаврын улирал бол шинэ эхлэл, шинэ боломжуудын цаг үе билээ. Оюутан, залуусын хувьд энэ үед боловсролын чанараа дээшлүүлэх, гадаадад суралцах, мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломж нээгддэг.
2025 оны хавар зарлагдаад буй дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийг онцлон танилцуулж байна. Эдгээр хөтөлбөрүүд нь бакалавр, магистр, докторын түвшинд суралцах хүсэлтэй залууст зориулсан бөгөөд тэтгэлэгт хамрагдах боломж, шаардлага, материалын жагсаалтыг товч танилцуулъя.
1.Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг (Дотоод)
Монгол Улсын Засгийн газраас жил бүр дотоодын их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй оюутнуудад олгодог тэтгэлэг юм. Бакалаврын түвшинд голч дүн 3.2-оос дээш, идэвх санаачилгатай, нийгмийн ажилд оролцдог оюутнуудад нээлттэй. 2024 оны хаврын элсэлтэд 3000 гаруй оюутанд тэтгэлэг олгосон юм.
https://scholarship.esis.edu.mn/grant/login.html
2.MEXT тэтгэлэг (Япон)
Японы Засгийн газрын MEXT (Monbukagakusho) тэтгэлэг нь магистр, докторын зэрэгт суралцах хүсэлтэй гадаад оюутнуудад зориулагдсан. Сар бүрийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн бүрэн чөлөөлөлт, онгоцны тийз зэрэг багтана. 2025 оны хаврын элсэлтийн материал хүлээн авах хугацаа 5-р сарын 30 хүртэл үргэлжилнэ.
https://www.mn.emb-japan.go.jp/itpr_mn/190423C1.html
3.Erasmus+ тэтгэлэг – Европын Холбоо
Европын Холбооны санхүүжилттэй Erasmus+ хөтөлбөр нь магистр болон докторын хөтөлбөрт Европын холбооны орнуудад суралцах боломж олгодог. 2025 оны хаврын элсэлтийн хугацаа 2024 оны намар дууссан ч 2025 оны намрын элсэлтийн бүртгэл удахгүй эхэлнэ.
https://erasmus-plus.ec.europa.eu/opportunities/opportunities-for-individuals/applying-by-yourself
5.Fulbright тэтгэлэг – АНУ
АНУ-ын Төрийн департаментын санхүүжилттэй Fulbright тэтгэлэг нь магистр, судалгааны хөтөлбөрт суралцах боломж олгодог. Монгол Улсаас жил бүр 12-15 оюутан хамрагддаг. 2025 оны хаврын элсэлтийн материал хүлээн авах хугацаа 2025 оны 5-р сард дуусна.
https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/scholarships-mn/fulbright-student-mn/
6. Korean Government Scholarship Program (KGSP) – БНСУ
БНСУ-ын Засгийн газраас олгодог энэхүү тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжийг олгодог. 2025 оны хаврын элсэлтийн материал хүлээн авах хугацаа 2024 оны 9-р сард дууссан ч 2025 оны намрын элсэлт удахгүй зарлагдана.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!