ФОТО: IU-гийн Baeksang Arts Awards дахь зургууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

IU  Сөүлийн Самсон-донд болсон 61 дэх удаагийн Baeksang Arts Awards ёслолд оролцох үеэрээ  зурагчдын камерт өртсөн зургуудыг хүргэж байна.

IU улаан хивсний ёслолд оролцох үеэрээ цагаан өнгийн дэгжин даашинзтай харагдана.

Дуучин, жүжигчин IU тренд болоод буй Netflix-ийн “When Life Gives You Tangerines” цувралд гол дүрд тоглосон. Тиймээс түүний эдгээр зургуудын  доор хүмүүс сэтгэгдэл үлдээхдээ тус киноны дүрийн нэр болох Э Сүнээр илүүтэй нэрлэн “Үзэсгэлэнтэй Э Сүн, тэвчээртэй, жаргалтай Э Сүн маань” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байв.

Мөн “When Life Gives You Tangerines” цувралд  Э Сүн-ий ээжийн дүрд тоглосон жүжигчин Yeom Hye Ran  нь Baeksang Arts Awards-ын “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн юм. Энэ нь Yeom Hye Ran-ны  “Шилдэг туслах эмэгтэй дүр” шагналыг хүртсэн 3 дахь удаа болж байгаа байна.

Тэрээр шагнал авах үеэрээ “Э Сүн аа, ээж нь шагнал авчихлаа, энд миний Э Сүн сууж байна” гэж хэлэхэд  IU түүнийг нулимстай нүдээр баярлан харан суугаа IU харагдана.

When Life Gives You Tangerines цуврал нь энэхүү ёслолын үеэр хамгийн олон шагнал хүртсэн бүтээлүүдийн нэг болжээ. Тухайлбал  шилдэг драм, шилдэг туслах эрэгтэй дүр (Choi Dae-hoon), шилдэг зохиол (Im Sang Choon), шилдэг эмэгтэй туслах дүр зэрэг олон төрлөөр шагнал хүртсэн байна.

 Эх сурвалж: Korea Times

#IU