Виртуал хамтлаг нэг долоо хоногийн дотор 1 сая цомог борлуулжээ
Онлайн форум дээр олон хүн виртуал хамтлагийг эхний долоо хоногтоо 1 сая цомог борлуулсан хэмээн магтжээ. Энэ амжилт тэдний "Caligo Pt. 1" гэх 3 дахь мини цомог болон "Dash" дуутай холбоотой.
Тэдний цомог ердөө 7 хоногийн дотор 1,001,700 гаруй хувь зарагдаж, өдөр тутмын борлуулалт дунджаар 50,000-аас давжээ.
PLAVE-ийн фенүүд голчлон Солонгос хүмүүс байдаг тул 1 сая борлуулалт хийсэн нь том сэдэв болжээ.
Нэгэн хэрэглэгч PLAVE-ийн яагаад ийм их хандалт авч буйг ингэж тайлбарлав:
"Тэд YouTube-ийн шууд дамжуулалт (бараг өдөр бүр), Bubble болон бусад платформоор маш их харилцдаг. Тэдний дүрслэл виртуал байж болох ч, үйлдэл болон яриа нь үнэхээр хүнийх шиг, бараг хэтэрхий хүнийх мэт санагддаг." гэжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!