STARSHIP энтертайнмент хөвгүүдийн шинэ хамтлаг “IDID”-ийг зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-05-05

STARSHIP энтертайнментийн “Debut’s Plan” шоу нь шинэ хөвгүүдийн хамтлагийнхаа эцсийн бүрэлдэхүүнийг зарлалаа.

Өнөөдөр “Debut’s Plan : NewKids” шоуны төгсгөлийн дугаар цацагдаж, эцсийн дебют хийх найман оролцогчийг зарласан байна. Тэргүүн таван оролцогчоос гадна нэг гишүүнийг зөвхөн фенүүдийн саналаар сонгож, харин хоёр гишүүнийг шүүгчдийн зөвлөл “тодруулсан” байна.

Шинэ хамтлагийн нэрийг “IDID” гэж нэрлэхээр болсон байна. IDID хамтлагт дебют хийх найман гишүүн:

  1. Kim Min Jae
  2. Jang Yong Hoon
  3. Baek Jun Hyuk
  4. Park Won Bin
  5. Chu Yoo Chan
  6. Jeong Se Min
  7. Park Jun Hwan
  8. Park Seong Hyeon

#STARSHIP #IDID