BLACKPINK хамтлагийн гишүүн Розэ анх удаа киноны дуу дуулах ба энэ нь Брэд Питтийн тоглосон “F1” кино юм.
Өчигдөр Розэ өөрийн Instagram хуудаснаа:
“F1 THE MOVIE нь зургаадугаар сарын 27-нд гарна. Би анхны киноны дуугаа та бүхэнд сонсгох гэж байгаадаа маш их догдолж байна” хэмээн бичжээ.
“F1” киноны дууны цомогт Эд Шийран, Дон Толивер, Дожа Кэт, Тэйт МакРэй, Бёрна Бой, Родди Рич зэрэг уран бүтээлчидтэй хамт оролцож байгаа бөгөөд Розэгийн дуулсан дуу нь цомгийн 5-р дугаар “Messy” нэртэй трэк юм.
Харин “F1” кино нь Формула 1-ийн уралдааны мэргэжлийн нисгэгч томоохон ослоос болж ажлаа орхисны 30 жилийн дараа эргэн ирж, өөрийгөө дахин батлан харуулахыг оролдож буй тухай өгүүлдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!