“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирал үзэгчдэд хүрч байгаа билээ. Одоогоор дуусахад хэдхэн анги үлдээд байна. Үзэгчдийн хамгийн ихээр сонирхож буй нэг зүйл бол шоуны үеэр хос болсон залуус бодит амьдрал дээр ч харилцаагаа үргэлжлүүлж байгаа эсэх явдал юм.
Тэгвэл олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй хосуудын нэг болох Тодбилэг, Төгөлдөр нар одоо ч үерхсээр байгаа гэдгээ албан ёсоор зарлажээ.
Central телевизээс тавдугаар сарын 1-ны өдөр “Pop-Up" эвентийг Шангриллад зохион байгуулсан. Үүнд тэнгисийн эргийн оролцогчид оролцсон юм. Уг үйл ажиллагааны үеэр тэд үерхэж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.
Б.Төгөлдөр, “Нэвтрүүлэг үргэлжилж байх хугацаанд бид хоёр үерхсэн. Одоо болтол үерхээд явж байгаа.
Нэвтрүүлгийн үеэр хамгийн их хань болж байсан хүн бол Тод. Анхны болзоо, сүүлийн болзоо, анхны захиа, сүүлчийн захиа гээд бүх зүйл нь Тод байсан. Тэнд байсан хэцүү, гоё бүхий л мөчийг хамтдаа хуваалцсан. Тиймдээ түшиг тулгуур болсон хүмүүсийн нэг бол яалт ч үгүй Тод”
Н.Тодбилэг, “Миний хувьд ч ялгаагүй нэвтрүүлэгт хань болсон хүн бол Trae. Бид хоёрын хувьд ихэнх цагийг хамт өнгөрөөсөн. Камерны өмнө ч бай, камерны ард ч бай. Тэр бүх хугацаанд миний сэтгэл зүйн байдлыг тогтвортой байлгаж, өгч, хамтдаа ярилцаж чаддаг хүн бол Trae байсан”
Тодоогийн хувьд 22 настай төгсөх курсийн оюутан юм. Харин Tөгөлдөр 28 настай IT инженер мэргэжилтэй. Хосууд 6 насны зөрүүтэй аж.
Үзэгчдийн сэтгэгдлээс,
“Энэ хоёр л маань шоуны утга учрыг харууллаа, баяртай байна”
“Rain, Kim Tae Hee хоёр шиг хөөрхөн хосууд төржээ”
“Ёстой хөөрхөн байна, шоу дуусаад ч үерхэх байх гэж бодож байсан шүү”
“Тод, Trae хоёртоо аз жаргал хүсье, одоо тууштай байгаарай”
“Энэ хоёрыг л бүтээсэй гэж хүссэн юм, ашгүй дээ”
Эх сурвалж: Central телевиз
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!