#Сагсанбөмбөг Хэсгийг тэргүүлэгч Тайванийн багийг 81-68 харьцаагаар илүүрхэв.
FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилсээр байна.
Тэмцээний "B" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын аварга "Хасын Хүлэгүүд/Broncos" баг эхний тоглолтоо өчигдөр Тайванийн "New Taipei Kings" багтай талбайд нь хийж 81-68 харьцаагаар хожлоо.
Тоглолтод Хүлэгүүдээс Жорди Тшиманга 29 оноо, 8 самбар, Жордан Толберт 15 оноо, 10 самбар, 6 бөмбөг таслалт, Баатар-Эрдэнийн Барсболд 15 оноо, 6 самбар, 4 оновчтой дамжуулалтаар багаа хошуучлав.
Ийнхүү Хүлэгүүд 2 оноотой B хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж эхлэв. Харин өмнөх хоёр тоглолтдоо хожоод байсан Тайванийн баг 5 оноотой хэсгийг тэргүүлж байна.
Хүлэгүүд дараагийн тоглолтоо тавдугаар сарын 3-д Сингапурын "Adroit" багийн талбайд хийнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!