#CS2 Монгол Улсад өмнө нь ийм өндөр шагналын сантай CS2-ын тэмцээн болж байгаагүй бөгөөд энэ зун болох major тэмцээний эрхийг аваад буй дөрвөн баг оролцохоороо онцлогтой.
MESA (Mongolian Electronic Sports Association)-аас CS2-ын $250,000 (892.5 сая төгрөг) шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2025" тэмцээнийг энэ сарын 30-аас тавдугаар сарын 4-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Монгол Улсад өмнө нь ийм өндөр шагналын сантай CS2-ын тэмцээн болж байгаагүй бөгөөд энэ зун болох major тэмцээний эрхийг аваад буй дөрвөн баг оролцохоороо онцлогтой.
Нийт найман баг оролцох тэмцээнд Монголын хоёр, Хятадын нэг, Ойрх Дорнодын нэг, Европын бүсийн дөрвөн баг оролцох байв. Гэвч Хятадын бүсээс эрхээ авсан "TYLOO" оролцох боломжгүй болсноор тэднийг орлог Монголын "Eruption" баг тоглохоор болов.
Хэсгийн шатны тоглолтууд MESA-ын студид швейцар системээр болох бөгөөд дөрвөн баг шигшээ шатанд шалгарна. Финалын тоглолт Bo5 бусад тоглолт Bo3 журмаар болно.
Тэмцээний эхний өдрийн оноолт:
Valve дэлхийн чансааны #16 Португалын "SAW", #38 Германы "BIG" болон "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний эрхийг аваад буй #25 Украины "B8", #28 "HEROIC" багуудыг анх удаа Монголд харна.
Тэмцээнийг тайлбарлаж хөтлөхөөр олонд танигдсан дараах зургаан эрхэм Монголд ирнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!