#CS2 Монгол Улсад өмнө нь ийм өндөр шагналын сантай CS2-ын тэмцээн болж байгаагүй бөгөөд энэ зун болох major тэмцээний эрхийг аваад буй дөрвөн баг оролцохоороо онцлогтой.
MESA (Mongolian Electronic Sports Association)-аас CS2-ын $250,000 (892.5 сая төгрөг) шагналын сантай "MESA Nomadic Masters Spring 2025" тэмцээнийг энэ сарын 30-д Улаанбаатар хотод зохион байгуулна.
Монгол Улсад өмнө нь ийм өндөр шагналын сантай CS2-ын тэмцээн болж байгаагүй бөгөөд энэ зун болох major тэмцээний эрхийг аваад буй дөрвөн баг оролцохоороо онцлогтой.
Нийт найман баг оролцох тэмцээнд Монголын хоёр, Хятадын нэг, Ойрх Дорнодын нэг, Европын бүсийн дөрвөн баг оролцоно.
Хэсгийн шатны тоглолтууд MESA-ын студид швейцар системээр болох бөгөөд дөрвөн баг шигшээ шатанд шалгарна. Финалын тоглолт Bo5 бусад тоглолт Bo3 журмаар болно.
Тэмцээний эхний өдрийн оноолт:
Valve дэлхийн чансааны #16 Португалын "SAW", #38 Германы "BIG" болон "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний эрхийг аваад буй #25 Украины "B8", #28 "HEROIC" багуудыг анх удаа Монголд харна.
Мөн major-т Хятадыг төлөөлөх "TYLOO", Монголыг төлөөлөх "Chinggis Warriors" багууд тэдэнтэй өрсөлдөнө.
Тэмцээнийг тайлбарлаж хөтлөхөөр олонд танигдсан зургаан эрхэм Монголд ирнэ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!