Hyeri 2025 оны 61 дэх удаагийн Baeksang Arts Awards-ийн "Prism Popularity Award" буюу шүтэн бишрэгчдийн саналаар олгодог нэр хүндтэй шагналын эмэгтэй нэр дэвшигчдийн ангилалд тэргүүлж байна.
Санал хураалт дөрөвдүгээр сарын 23-нд эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх юм.
Өчигдрийн байдлаар Хери ойролцоогоор 738,000 санал авч, IU (533,000 санал) болон Kim Hye Yoon (496,000 санал) нарыг ардаа орхижээ. Энэ амжилтад сүүлийн үед олны анхаарал татсан “Friendly Rivalry” цувралд түүний бүтээсэн дүр чухал нөлөө үзүүлжээ.
Санал хураалт эхлэхтэй зэрэгцэн фэнүүд “Lovely Runner”, “When Life Gives You Tangerines” зэрэг хит цувралын жүжигчдээ идэвхтэй дэмжиж эхэлсэн байна.
ОДООГИЙН САНАЛЫН ДҮН:
Эрэгтэй нэр дэвшигчид:
1. Byeon Woo Seok – ~226,000 санал
2. Park Bo Gum – ~84,000 санал
Эмэгтэй нэр дэвшигчид:
1. Hyeri – ~738,000 санал
2. IU (Lee Ji Eun) – ~533,000 санал
3. Kim Hye Yoon – ~496,000 санал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!