JUST B хамтлагийн Бэйн Лос Анжелес дэх тоглолтын үеэр ижил хүйстэн гэдгээ зарлалаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

JUST B хамтлагийн гишүүн Bain нь ижил хүйстэн гэдгээ албан ёсоор зарласан урлагийн салбарт идэвхтэй ажиллаж байгаа Солонгосын анхны уран бүтээлч болжээ.

Дөрөвдүгээр сарын 22-нд болсон JUST B хамтлагийн “JUST ODD” дэлхийн аяны Лос Анжелес хотын тоглолтын үеэр Бэйн тайзан дээрээс “Би ЛГБТК+ хамт олны нэг хэсэг байгаадаа бахархаж байна” гэж хэлээд Лэди Гагагийн “Born This Way” дууг дуулсан байна.

JUST B хамтлагийн харьяалагддаг BLUEDOT Entertainment агентлаг энэ талаар:

“Энэ нь Бэйний хувийн амьдрал болон бэлгийн чиг баримтлалтай холбоотой тул бид тусдаа мэдэгдэл хийх боломжгүй байна” хэмээн тайлбарлав.

JUST B хамтлаг нь 2021 оны зургаадугаар сард дэбют хийсэн зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг бөгөөд “DAMAGE,” “TICK TOCK,” “RE=LOAD” зэрэг дуунуудыг гаргаж байсан юм.

#JUST B #Bain