Болгар улсад бакалавр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалавр, докторын хөтөлбөрт тус бүр нэг иргэнийг, хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл чиглэлээр бакалаврт 3 оюутан, магистрт 4, докторт нэг иргэнийг сонгон шалгаруулж суралцуулна.

Боловсролын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсэг сонгон шалгаруулж, Бүгд Найрамдах Болгар Улсын холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм. 

Бүртгэл 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 22-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар явагдана.

ЭНД дарж хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг pdf /1 файлын хэмжээ 5mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

#тэтгэлэг #мэдээ #Болгар