НҮБ-ын Хүүхдийн Сангаас “1 Coffee for you, 1 Coffee for me” аян зохион байгуулж байна


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-04-23

НҮБ-ын Хүүхдийн Сангаас санаачлан зохион байгуулж буй “Танд нэг, надад нэг кофе” аян эхэллээ. Энэ санаачлага нь хувь хүмүүсээс хандив нэгтгэн, Монголын хүүхэд бүрийн эрүүл мэнд, боловсрол, хамгаалал, хөгжлийн төлөө ажилладаг НҮБ-ын хүүхдийн санг дэмжих зорилготой хандивын аян юм.

Санаачлагын зорилго:

  • Бага боловч тогтмол хандив өргөх замаар эерэг өөрчлөлт хийх хүсэлтэй нийгмийн идэвхтэй бүлэг бий болгох
  • Хүүхдүүдэд тулгарч байгаа асуудал, сорилтуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх
  • Монголын хүүхэд багачуудын амьдралыг сайжруулах зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хоол хүнс зэрэгт тусламж хүргэх

“Танд нэг, надад нэг кофе” нь дан ганц хандивын аян гэхээсээ илүү өдөр тутмын энгийн дадлыг сайн үйлс болгон хувиргах санаачлага юм.

Энэ аяны хүрээнд Улаанбаатар хотын нийт 50 гаруй кофе шопууд хамтран ажиллаж байна.

Хэрхэн аянд нэгдэх вэ?

Кофе шопуудын бариста танд аяны боршур санал болгоно. Та НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаатай танилцан нэг аяга кофены мөнгийг QR код уншуулан хандивлах боломжтой.

Тус аяны хүрээнд кофе шопуудаас “donated sticker” үнэгүй авах боломжтой. Мөн 10 удаа хандив өргөөд 1 аяга кофе үнэгүй авах, 15 удаа хандив өргөн энгэрийн тэмдэг авах боломжтой.

#1 Coffee for you, 1 Coffee for me #Танд нэг, надад нэг кофе