Далай ламын зөвлөсөн жаргалтай байх зургаан энгийн арга


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Далай ламын хэлж буйгаар аз жаргал гэдэг нь том байшин, тансаг машин эсвэл Forbes-ийн жагсаалтын орох тухай биш юм.

Жинхэнэ аз жаргал бол дотоодоос эхэлдэг бөгөөд ертөнцийг хэрхэн харах, бусдыг хэрхэн хүндэтгэх, өөрийгөө хэрхэн хайрлахтай холбоотой.

1. Өдөр бүр өрөвч сэтгэл гарга

Хэрвээ та хэзээ нэгэн цагт найзыгаа хэцүү үеэс нь гаргахад тусалсан, эсвэл танихгүй хүнд тус хүргэсэн бол дараа нь гардаг дулаан мэдрэмжийг мэддэг байх. Өрөвч сэтгэл зөвхөн “сайн хүн” байх тухай биш — энэ нь таны өөрийн аз жаргалын түлхүүр юм.

Бусдад анхаарал хандуулах нь бидний өөрсдийн асуудлыг хөнгөн мэт болгодог.

Жижиг зүйлээс эхэл: Хэн нэгэн гунигтай харагдвал зүгээр л “Зүгээр үү? Би тусалж чадах уу?” гэж асуугаарай. Эдгээр өчүүхэн мөчүүд том өөрчлөлт авчирч чадна.

2. Гутралын оронд өөдрөг үзлийг сонго

Чи амьдралын сорилтоос зайлж чадахгүй. Харин хариу үйлдлээ өөрөө сонгож чадна. Далай ламын хэлснээр өөдрөг үзэл бол зан чанар биш, сонголт юм.

Бүх зүйлд худлаа инээмсэглэх хэрэггүй. Зүгээр л аливаа зүйлийг хэрхэн хүлээж авч байгаагаа ажиглаад, түүнийхээ хандлагыг бага багаар өөрчил. Бага зэрэг өөдрөг хандлага ертөнцийг гэрэлтүүлж чадна.

3. Зөвхөн хянаж чадах зүйлдээ анхаар

Бидний ихэнх санаа зовнил шийдэж чадахгүй зүйл дээр төвлөрдөг.

Далай ламын зөвлөснөөр хэрэв ямар нэг зүйлийг шийдэж чадвал хий. Хэрэв чадахгүй бол түүн дээр дахин дахин бодох хэрэггүй. Хяналтгүй зүйлээ тавьж сурах нь дотоод тайвшралд хүргэх эхний алхам юм.

4. Одоо мөчид анхаарлаа хандуул

Стрессийн ихэнх нь өнгөрсөнд харамсах эсвэл ирээдүйд санаа зовохоос үүдэлтэй. Гэтэл нэг нь аль хэдийн өнгөрсөн, нөгөө нь болоогүй.

Одоогийн мөчид төвлөрнө гэдэг нь зөвхөн йогийн тухай ойлголт биш. Энэ бол та яг одоо амьдарч буй амьдралтайгаа бүрэн холбогдох арга юм. Одоо шууд туршаад үз: гүнзгий амьсгаа аваад, юу мэдэрч байгаагаа анзаар. Ганцхан мөч ч гэсэн таныг төвлөрүүлж чадна.

5. Талархлын сэтгэлийг хөгжүүл

Далай ламын олон жил зааж ирсэнчлан, талархал мэдрэх нь ертөнцийг харах өнцгийг бүрэн өөрчилдөг.

Өглөөний кофе, нарны туяа, эсвэл найзын тань наргиа ч байж болно. Эдгээр жижиг зүйлсийг анзаарч бичээд байвал таны амьдрал “хангалуун” хэмээх мэдрэмжээр дүүрдэг.

6. Өөртөө энэрэнгүй ханд

Бусдад өрөвч хандах нь чухал. Гэхдээ өөртөө өрөвч, ууч сэтгэл гаргах хамгийн хэцүү нь байдаг. Бид өөрсдийгөө хамгийн их шүүмжилдэг, хамгийн хатуу ханддаг хүмүүс.

Гэтэл өөрийгөө байнга зэмлэх нь ядаргаанд хүргэнэ. Тиймээс алдаа гаргасан үедээ найздаа ханддаг шигээ өөртөө хандаарай. “За зүгээр дээ, дараа нь болгоомжтой байхад болно шүү дээ” гэж хэлж сурах хэрэгтэй.

Төгсгөлд нь хэлэхэд:

Аз жаргал бол Instagram дахь төгс амьдралын тухай биш. Далай ламын зааж буйгаар, жинхэнэ баяр баясгалан бол дулаахан сэтгэл, ухаалаг байдал, нээлттэй зүрх сэтгэлтэй байх тухай юм.

Та уурлаж болно, гутарч болно — энэ бол амьдрал. Харин эдгээр зуршил, хандлагуудыг хөгжүүлснээр та амьдралдаа илүү их амар амгалан авчирч чадна.

#аз жаргал