The MongolZ "FaZe Clan"-ыг хожсоноор шигшээ шатанд тоглохоор боллоо


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2025-04-22

#CS2 Тэд сүүлийн хоёр том тэмцээн дараалан шигшээ шатанд шалгарч чадаагүй байв.

Жилд таван удаа болдог "ESL Grand Slam" цувралын оны хоёр дахь тэмцээн $1,000,000 (3.5 тэрбум төгрөг) шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" Австралийн Мельбурн хотод үргэлжилж байна.

Дэлхийн шилдэг 16 багийн нэгээр оролцож буй Монголын "The MongolZ" А хэсгийн хагас шигшээд "FaZe Clan"-тай тоглож 2-0 (Dust II 13-8, Ancient 16-13) харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхний map-д Батболдын "mzinho" Аюуш ADR 93.5, KAST 90.5%, Rating 1.54 үзүүлэлтүүдээр багаар тэргүүлсэн байна.

Ийнхүү монгол залуус тэмцээний шигшээ шатанд тоглох эрхээ авч байна. Тэд маргааш 14:15 цагаас "MOUZ" багийн эсрэг тоглож хэсгийн хэддүгээр байраар шалгарахаа шийднэ.

Тэд сүүлийн хоёр том тэмцээн дараалан шигшээ шатанд шалгарч чадаагүй юм.

Энэ удаагийн тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр байр эзэлж буй "G2", "Spirit", "Aurora" багууд оролцоогүй.

#CS2