#Сагсанбөмбөг Түүнчлэн Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Азбаярыг спортын бус үйлдэл гаргасан хэмээн үзэж нэг тоглолт өнжүүлэн, 500 мянган төгрөг ногдуулахаар шийдвэрлэжээ.
Монгол сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн финалын тоглолтын үеэр Бишрэлт Металл багийн легионер /Гадаад улсаас ирж тоглож буй тоглогч/ Дэвон Скотт алдаа гаргаж улмаар баг нь уучлал гуйсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Үндэсний Дээд лигийн Мэргэжлийн зөвлөл болон Лигийн ажлын хэсэг зөвлөлдөж FIBA /Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/ болон MBA /Монголын сагсан бөмбөгийн холбоо/-ны Ёс зүйн дүрэм, Үндэсний Дээд лигийн тэмцээнийг зохион байгуулах журмыг үндэслэн дараах шийдвэрүүдийг гаргажээ.
1. Дэвон Скотт нь эсрэг багийн тоглогчийн биед халдаж, спортын бус үйлдэл гаргасан тул 2025 оны дуустал Монголын сагсан бөмбөгийн холбооны тэмцээнд оролцохыг хориглож, 2 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
2. Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Азбаяр нь спортын бус үйлдэл гаргаж, тоглогч үзэгчдийг үл хүндэтгэсэн тул нэг тоглолт өнжүүлэн, 500 мянган төгрөгийн торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ.
Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос ямар нэг албан мэдэгдэл өгөхгүй бөгөөд хоёр баг руу албан бичиг илгээсэн гэж мэдээлэв.
Багууд лхагва гаргийн тоглолт эхлэхээс өмнө торгуулийг төлөх ёстой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!