HyunA нөхрийнхөө хамт АНУ-д авхуулсан шинэхэн зургуудаа хуваалцлаа


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

ХёнА сүүлийн үед АНУ-д өнгөрүүлж буй өдрүүдийнхээ хэсгээс фэнүүдтэйгээ хуваалцлаа.

Тэрээр хувийн Instagram хуудсандаа нөхөр Ён Жүнхёнтэй хамт авхуулсан зургуудыг нийтэлжээ. Нийтэлсэн зургууд дунд Ён Жүнхёны аманд тамхи зуулттай байгаа мөч, хос хоёр тольны өмнө мөр зэрэгцэн зогсож буй зэрэг энгийн бөгөөд дотно агшнууд багтжээ.

Хосууд ресторан, кофе шоп, музей орж, хотын гудамжаар зугаалан алхах зэргээр өдөр тутмын амьдралынхаа жаргалтай, хөгжилтэй мөчүүдийг фэнүүдтэйгээ хуваалцжээ.

ХёнА одоогоор “Mrs. Nail” нэртэй шинэ сингл цомгоороо ганцаарчилсан уран бүтээлээр эргэн ирэхээр бэлтгэж байгаа.

ХёнА болон Ён Жүнхён нар 2024 оны аравдугаар сард гэрлэсэн бөгөөд түүний шинэ сингл энэ дөрөвдүгээр сарын 30-нд 18:00 цагт цацагдах товтой байна.

Интернет хэрэглэгчид дараах сэтгэгдлүүдийг үлдээжээ:
“ХёнА аз жаргалтай байгааг харахад би ч бас баяртай байна,”
“Гүнж шиг л,”
“Ён Жүнхён тамхи татдаг юм уу?”
“ХёнА жаргалтай байвал би ч жаргалтай.”

#HyunA #Yong Junhyung