Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад, Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээнийг зохион байгуулна


YOLO.mn | YOLO.MN
ӨЧИГДӨР

МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулиас “Компьютерын сүлжээний улсын олимпиад”-ыг төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй чадварлаг боловсон хүчнийг таниулах, харилцан суралцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2011 оноос тасралтгүй зохион байгуулж байна. 

Мөн мэргэжлийн инженер, техникийн ажилчдын дунд “Сүлжээний инженерүүдийн дундах ур чадварын тэмцээн”-ийг зохион байгуулдаг билээ.

"Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад", "Сүлжээний инженерүүдийн ур чадварын VII тэмцээн"-ийг хоёр үе шаттайгаар 2025 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 3-нд зохион байгуулахаар боллоо.

КОМПЬЮТЕРЫН СҮЛЖЭЭНИЙ УЛСЫН XIII ОЛИМПИАД

  • Олимпиадын нэгдүгээр шатанд нэг сургуулиас оролцох оюутны тоог хязгаарлахгүй бөгөөд бүртгэл нээлттэй хэлбэрээр явна.
  • Олимпиад зохион байгуулах үед идэвхтэй суралцаагүй эсвэл чөлөөтэйгээс бусад тохиолдолд оролцох боломжтой бөгөөд мэргэжил, курс хамаарахгүй.
  • Нийт 5 байр /I-III шагналт байр, IV-V тусгай байр тус тус/ шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагнал болон ивээн тэтгэгчдийн шагналаар шагнана.

СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН УР ЧАДВАРЫН VII ТЭМЦЭЭН

  • Бүртгүүлсэн инженерүүд 2025 оны 05 сарын 03-нд ажлын байрны тодорхойлолт болон, иргэний үнэмлэхээ авчирч баталгаажуулалт хийн, мандатаа авна. Цагтаа ирээгүй инженерийг шууд хасна.
  • Тэмцээнээс нийт 3 байр шалгаруулах ба өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

#Компьютерын сүлжээний улсын XIII олимпиад