“Бүс, орон нутгийн хөгжилд миний оролцоо” эсээ бичлэгийн уралдаан
“Бүс, орон нутгийн хөгжилд миний оролцоо” эсээ бичлэгийн уралдааны материал хүлээн авч дуусахад 3 хоног үлдлээ
Суралцагч өөрийн амьдарч буй бүс, орон нутгийн хөгжлийн талаар өөрийн санал бодлыг олон нийтэд хүргэх зорилгоор сэдвийг чөлөөт байдлаар болон дараах жишиг сэдвүүдээс сонгон, эсээг бичнэ.
ЭСЭЭ БИЧЛЭГИЙН СЭДЭВ:
- Монгол хүн дэлхийн бусад үндэстнээс онцгой
- Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх ирээдүйн Монгол иргэн
- Манай бүс нутгийн хөгжилд тулгарч буй бэрхшээл, түүний шийдэл
- Манай бүс нутагт хөгжих боломжтой салбар (аялал жуулчлал, бизнес, үйлдвэр, үйлчилгээ гэх мэт)
- Байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж
- Манай нутагт шинээр авто болон төмөр зам баригдвал бий болох давуу талууд
- Орон нутгийнхаа хөгжилд оруулах бидний хувь нэмэр
- Манай бүс, орон нутгаас бидэнд олгож буй боломжууд
- Манай бүс, орон нутагт хөгжүүлэх боломж бүхий брэнд бүтээгдэхүүн
- Манай орон нутагт хамгийн их эрэлт хэрэгцээтэй мэргэжил
- Орон нутгийн иргэд яагаад их хотод шилжин суурьшихыг илүүд үздэг вэ?
- Орон нутагт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулах арга зам
- Бүс нутагт дижитал шилжилт хийх хэрэгтэй
- Бүс нутгийн хөгжил ба боловсролын хүртээмж.
ХАМРАХ ХҮРЭЭ:
Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн суралцагчид.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
- Боловсролын яам
- Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн
- Боловсролын ерөнхий газар, аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар
- Аймаг, нийслэлийн Боловсролын газар
- Дүүргийн Боловсролын хэлтэс.
Уралдааны "УДИРДАМЖ"-тай ЭНД танилцана уу.