#CS2 Анх удаа Монгол Улсаас хоёр баг (The MongolZ, Chinggis Warriors) sticker-ээ гаргахаар болоод буй major-ын тухай заавал мэдэх зүйлс.
Valve (CS2 тоглоомыг хөгжүүлэгч)-аас албан ёсоор зохиодог CS2 (Counter Strike 2)-ын дэлхийн хамгийн том тэмцээн, 2025 оны эхний major зургаадугаар сарын 02-22-д АНУ-ын Остин хотод болно.
Тэгвэл уг "BLAST.tv Austin Major 2025" тэмцээний талаарх тайлбар мэдээллийг хүргэж байна.
ТЭМЦЭЭНИЙ ЧАНАР - STICKER
Major тэмцээн нь CS2-ын ертөнцөд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж тооцогддог бөгөөд өндөр шагналын ($1,250,000 буюу 4.4 тэрбум төгрөг) сангаас гадна sticker /Тоглоом доторх буу, зэвсэг дээр нааж чимэглэдэг тухайн баг, тоглогчийн нэр, гарын үсэг бүхий дахин давтагдашгүй наалт/ гаргах боломжийг өгдөг.
Valve major-т оролцож буй тоглогчдын нэр гарын үсэг бүхий sticker-үүдийг сагсалж олон нийтэд зардаг бөгөөд дэлхийн даяар хэдэн сая удаа борлогддог үнэ цэнтэй бүтээгдэхүүн юм. Түүнчлэн борлуулсан sticker-ээс тухайн тоглогч, багт нь хувь хүртээдэг тул анх удаа sticker гаргаж буй тоглогчийн хувьд санхүүгийн маш том дэмжлэг болдог байна.
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ
"BLAST.tv Austin Major 2025" тэмцээнд нийт 32 баг гурван шат дамнан өрсөлдөнө.
Тэмцээний 1-р шатанд оролцох 16 баг сонгон шалгаруулалтаас эрхээ авах бөгөөд
1-р шатны тоглолтууд швейцар системээр болох бөгөөд дараагийн шатанд шалгарах болон хасагдах тоглолтууд Bo3 журмаар (Түрүүлж хоёр map авсан баг ялна) бусад тоглолт Bo1 журмаар (Нэг map-аар шийднэ) болно. Хамгийн түрүүлж гурав хожсон 8 баг 2-р шатанд шалгарна.
Ийнхүү хоёрдугаар шатанд Valve Европын бүсийн чансаагаар уригдсан 4, Америкийн бүсийн чансаагаар уригдсан 4 нийт 8 баг тэднийг хүлээж байна.
1-р шатнаас эрхээ авсан 8 багтай нийлээд нийт 16 баг яг ижил зарчмаар тоглох бөгөөд мөн 8 баг нь 3-р шат руу шалгарна.
3-р шатанд тэднийг мөн Valve Европ бүсийн чансаагаар уригдсан 6, Америк бүсийн 1, Ази бүсийн 1 (The MongolZ) баг хүлээж байна. 3-р шат мөн өмнөх шатууд шиг журмаар болж 8 нь шигшээ (Playoffs) шатруу шалгарна.
Шигшээ шатны бүх тоглолт Bo3 журмаар болж нэг баг major-ын аварга гэх эрхэм цолыг хүртэх юм.
МОНГОЛ БАГУУДЫН ТУХАЙ
Монгол төдийгүй Азийн хамгийн шилдэг баг болоод буй "The MongolZ" багийн лого дөрөв дэх удаа sticker-тэй болно. Тус баг анх "BLAST.tv Paris Major 2023"-т анхны sticker-ээ гаргасан бөгөөд түүнээс хойш өнжилгүй "PGL Major Copenhagen 2024", "Perfect World Shanghai Major 2024" тэмцээнүүдэд оролцсон.
Тэгээд ч зогсохгүй сүүлийн Шанхайн тэмцээний шигшээ шатанд шалгарч Ази багийн түүхэн амжилтыг бүтээсэн билээ.
Багийн ахлагч Бямбасүрэнгийн "bLitz" Гарьдмагнай болон Мөнхболдын "Techno4K" Содбаяр нар зургаа дахь удаа sticker-тэй болох гэж байна. Тэд анх хамтдаа "IHC Esports" багт байхдаа "PGL Major Antwerp 2022" тэмцээнд оролцож байсан ба тухайн жилдээ "Intel Extreme Masters Rio Major 2022"-т оролцож наалтууд гаргасан.
Харин багийн бусад гишүүд болох Банзрагчийн "910" Өсөхбаяр, Батболдын "mzinho" Аюуш, Мөнхболдын "Senzu" Азбаяр нар гурав дахь удаа sticker-тэй болно.
Багийн дасгалжуулагч Баянбатын "maaRaa" Эрдэнэдалай зургаа дахь major-тоо баг удирдан оролцоно.
Тэгвэл анх удаа sticker гаргахаар болсон Монголын "Chinggis Warriors" багийн тоглогчид өмнө нь sticker гаргаж үзээгүй. Тэдний хувьд энэ тэмцээн анхны S-Tier түвшний (Хамгийн өндөр түвшин) тэмцээн байх болно.
Багийн бүрэлдэхүүний тухайд Ядамын "ariucle" Ариунжаргал 2024 оны 10-р сард IHC Esports багаас нэгдсэн бол Баасанжаргалын "controlez" Өнөдэлгэр 11-р сард нь "Nomads" багаас шилжсэн. Харин Золбаярын "ROUX" Ундрахбаяр, Эрдэнэболдын "efire" Төгс-Эрдэнэ нар 11 сарын сүүлээр мөн IHC Esports багаас гарч шинэ багтайгаа нэгдсэн юм.
Сонгон шалгаруулалтын өмнөхөн багийн гол тоглогч байсан Ням-Отгоны "NEUZ" Ууганбаяр өрсөлдөгч Eruption баг руу орсноор Chinggis Warriors баг IHC Esports багаас Батбаатарын "cool4st" Содбилэгийг түр хугацаанд багтаа нэгтгэсэн юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!