BTS хамтлагийн Jin тун удахгүй ганцаарчилсан аялан тоглолтоо эхэлнэ.
Өчигдөр BIGHIT MUSIC түүний “RUNSEOKJIN_EP.TOUR” аялан тоглолтын албан ёсны постерыг нийтэлж, тоглолт болох өдрүүд болон хотуудыг зарлажээ.
Аялан тоглолт нь зургаадугаар сарын 28, 29-нд Солонгост эхэлнэ. Дараа нь тэрээр Япон улсад долоодугаар сарын 5-наас 13-ны хооронд Chiba болон Osaka хотуудад тоглолт хийнэ.
Үүний дараа Хойд Америк руу явж, долоодугаар сарын туршид Anaheim, Dallas, Tampa болон Newark хотуудын тайзнаа гарна. Түүний дараа аялан тоглолт Европт шилжиж, Лондон болон Амстердам хотуудад тоглолт хийхээр төлөвлөжээ.
Jin одоогоор “Echo” нэртэй мини альбомоо гаргахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ нь түүний тоглолтуудын хүлээлтийг улам нэмэгдүүлж байгаа билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!