Бүх цаг үеийн ХАМГИЙН АЙМААР 10 кино


Э.Цовоо | YOLO.MN
2017-10-16

Аравдугаар сард болдог томоохон баяруудын нэг бол "Halloween" буюу сүнсний баяр юм. Энэхүү баяраар хүүхэд залуус ямар нэгэн аймшигт дүрд хувиран хөгжилддөг. Гэвч нөгөө талаар хамгийн аймар баяр билээ.

Иймээс уншигч та бүхэндээ зориулж 21-р зууны шилдэг аймшгийн 10 киног танилцуулж байна. Харин чи ганцаараа бүү үзээрэй.

10. Үхлийн жагсаалт (Kill List 2011)

Энэхүү кино нь таныг маш ихээр төөрөгдөлд оруулж киноны турш таны жихүүдэсийг хүргэж чадах юм.


9. Каиро (Kairo 2001)

Сүнсний тухай түүхэнд дуртай хүмүүст зориулсан кино юм. Улиг болсон сүнсний тухай өгүүлэх кинонуудтай харьцуулашгүй маш аймшигтай гэдгээрээ алдартай энэ бүтээл чамайг нэг сайн айлгаад авч мэдэх юм.


8. Хар Хун (Black Swan 2010)

Хүн нэг зүйлд бүх сэтгэл зүрхээ зориулах үед яах бол. Цаашлаад тэр зүйл нь сайнаар биш муугаар эргэвэл яах бол. Энэхүү киноноос та айдсыг мөн ухаарлыг олж авч чадна.


7. Асрамжийн газар (The Orphanage 2007)

Хүүхэд болгон хөөрхөн, сайхан сэтгэлтэй, эгдүүтэй байдаг гэж та боддог уу ? Тэгвэл та энэхүү киноноос хүүхдүүдийн өөр төрлийн зан аршинг харах болно.


6. Өдөр бүр асуудал (Trouble everyday 2001)

Энэхүү кино нь маш хүнд төрлийн аймшигийн кино ба сэтгэхүйн төрлийн аймшгийн кино юм. Үзээд дэмий л болов уу.


5. Зөвийг нь зөвшөөр (Let the right one in 2008)

Аймшгийн кинонд дурлагчид энэ киноны талаар мэдэхгүй байна гэж үгүй. Таныг үнэхээр айлгахаас гадна мөн сэтгэхүйн төрлийн аймшгийн кино билээ.


4. Хост (The Host 2006)

Хэрвээ чи ямар нэгэн аймшигт мангасын ходоодон дотор орчихсон байвал яах вэ. Энэхүү кино нь чамайг киноны турш түгшээж чадах юм.


3. Чонын цаг хугацаа (Time of the Wolf 2003)

Аймшгийн гэхээсээ илүүтэйгээр чамайг маш ихээр түгшээж асуултаар булж чадах бүтээл бол энэхүү кино юм.


2. Арьсан доор (Under The Skin 2014)

Хүн бүрт хоёр зан араншин байдаг. Нэг нь чиний бусадтай харьцахдаа гаргадаг зан араншин, харин нөгөө нь зөвхөн чиний мэдэх дотоод зан араншин юм. Хүн дотроо юуг нууж агуулж байдаг бол гэдгийг энэхүү киноноос үзээрэй.


1.Мулолын зам (Mulholland Drive 2001)

Энэхүү кино нь жинхэнэ аймшигт дурлагчдад яг л зориулсан гэлтэй.  2000 оны хамгийн аймшигт киногоор ч тодорсон бүтээл билээ.

Жич: Дээрх мэдээллээс үүдээд аль нэгийг нь сонгон үзэхээр болбол насны хязгаарыг нь харна уу. Хэрэв насанд чинь тохироогүй бол үзэхгүй байхыг зөвлөж байна.

#Horror #Movie