Тэр чамд татагдаж байгааг илэрхийлэх 8 шинж тэмдэг


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Тэр чам руу дахин дахин хардаг уу? Ярианы үеэр ээрч муурдаг уу? Эдгээр нь хайрын татагдлын анхны дохио байж болно.

Гэхдээ заримдаа асуудал илүү төвөгтэй байдаг. Эрэгтэйчүүд ч гэсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил сэтгэлээ нуух, хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийх тохиолдол бий.

Эдгээр 8 шинж тэмдэг тухайн эрэгтэй үнэндээ чамд татагдаж байгаа ч, тэр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөөсөө хүртэл нууж байгааг харуулдаг.

1.Түүний нүдний харц

Хүн мэдрэмжээ үгээр бус, харцаараа илэрхийлдэг. Тэр чам руу байнга ширтэж байснаа гэнэт царайгаа буруулдаг уу? Эсвэл жирийн яриа байхад ч харцаа удаан  тогтоож болно. Эсвэл ярианы үеэр чамаас нүд салгахгүй байна уу? Энэ бол гүн татагдалттай холбоотой дохио.

Түүний далд ухамсар чамд татагдаж байгаа учраас түүний нүд үүнийг илчилдэг. Энэ бол ямар ч эр хүн нууж чадахгүй, маш тод дохио юм.

2. Тэр дандаа чиний хажууд байдаг. Хэрэггүй үед ч гэсэн

Тэр чамтай санаандгүй тааралдаад байгаагүй. Харин зориуд чамд ойр байх шалтгаан хайж, байнга дэргэд чинь байж байгаа бол энэ нь татагдлын нуугдмал хэлбэр байж мэднэ. Тэр өөрөө ч үүнийгээ ухамсарлаагүй байж болно.

Их сургуульд байхад манай найз нөхдийн хүрээнд нэг залуу байсан. Тэр үргэлж миний ойр хавьд байдаг байлаа. Эхэндээ би үүнийг зүгээр л тохиолдол гэж боддог байлаа. Бид ижил найзуудтай, ижил хичээлд явдаг байсан юм чинь.

Гэхдээ би дараа нь анзаарсан — тэр надаас хол байж болох байсан ч, ямар ч шаардлагагүй байхад надтай хамт алхаж, хамт байх шалтаг олж байсан.

Жишээлбэл, тэр өөрөө эсрэг чиглэлд явдаг байсан ч намайг хичээл рүү хүргэж өгдөг байсан. Эсвэл өөрийнхөө даалгаварт дарагдсан байсан ч, надад тусалдаг байлаа.

3. Тэр чамд хүрдэг

Танд санамсаргүй хүрэх, мөрөн дээрээ зөөлөн хүрэх, эсвэл гар чинь шүргэлдэх мэт зүйлс байнга давтагдаж байвал, тэр өөрийн мэдэлгүйгээр чам руу татагдаж байгаагаа харуулж байна гэсэн үг.

Сонирхолтой нь, биеийн хэл, дохио зангаа судалдаг сэтгэл зүйчид судалгааны явцад хүмүүс дуртай хүндээ өөрийн мэдэлгүй хүрэх хандлагатай байдгийг тогтоосон.

Энэ бол бидний анхдагч зөн мэдрэмжийн нэг бөгөөд татагдлыг илэрхийлдэг дохио юм.

4. Тэр жижиг зүйлсийг ч санаж байдаг

Хэрэв тэр чиний дуртай кофены төрөл эсвэл багадаа тэжээдэг байсан амьтны чинь тухай санаж байвал — энэ бол том дохио. Түүний оюун санаа чамайг нэгдүгээрт тавьж, чамтай холбоотой бүхнийг анхаарч байна.

Хэрвээ нэг залуу чамд татагдаж байгаа бол тэр чиний хэлсэн, хийсэн бараг бүх зүйлийг санаж байдаг.

Тэр өөрөө ч яагаад бүхнийг санаж байгаагаа ойлгохгүй байж магадгүй. Тэр мэдрэмжээ үгүйсгэж байгаа ч, түүний далд ухамсар нь чиний тухай бүхнийг хадгалаад байна.

5. Тэр чамайг хамгаалж байгаа мэт аашилдаг

Эрэгтэй хүн татагдсан бол, тэр өөрийн мэдэлгүй түүнийг хамгаалах хандлагатай болдог. Энэ нь түүнийг бодож, анхаарч, санаа тавьж байгааг илтгэж байгаа хэрэг. Тэр энэ мэдрэмжээ үгээр илэрхийлэхэд бэлэн биш ч, үйлдлээрээ илэрхийлж байдаг.

Гэхдээ энэ нь тэр супер баатар болж, чамайг бүх зүйлээс аварна гэсэн үг биш.

Харин энэ нь илүү даруухан, жижиг үйлдлүүдээр илэрдэг. Жишээлбэл, тэр чамаас “гэртээ сайн хүрэв үү?” гэж асууж магадгүй. Эсвэл хүйтэн байхад өөрийн цамцаа чамд өгч магадгүй, өөрөө даарсан ч хамаагүй.

6) Тэр чамайг байнга тоглоом шоглоомоор шоглодог

Зүгээр л шоглож байна гэж санагдаж болох ч, үнэндээ далд татагдлын илрэл байж мэднэ. Санаж байна уу, бага насандаа хэн нэгэн хүү чиний үсийг татаж, тоглоом хийдэг байсан бол тэр чамд дуртай л гэсэн үг байсан?

Тэгвэл энэ дүрэм насанд хүрээд ч өөрчлөгддөггүй юм шиг ээ.

Хэрвээ тэр чамайг үргэлж зөөлөн шоглож, тоглоом хийж байвал — энэ нь чамтай харилцан холбоо тогтоох нэг арга нь юм.

Тэр инээд наргиа ашиглан мэдрэмжээ нууж, харилцааг хөнгөхөн, зугаатай байлгахыг оролдож байгаа хэрэг. Үнэндээ тэр чамайг анхаарлынхаа төвд байлгахыг хүсэж байгаа нь тэр.

7.Тэр чиний дэргэд өөр хүн болчихдог

Хэрвээ эрэгтэй хүн чамд татагдаж байгаа ч, мэдрэмжээ нууж байгаа бол, тэр чиний хажууд байхдаа өөр хүн шиг болдог байж болно.

Тэр жирийн үед найз нөхдийнхөө дунд хөгжилтэй, өөртөө итгэлтэй байж магадгүй. Гэхдээ чиний хажууд ирэхэд гэнэт чимээгүй, бүрэг болчихдог.

Эсвэл эсрэгээрээ, тэр их тайван, дөлгөөн хүн байсан бол чиний ойр хавьд ирэхдээ гэнэт хэтэрхий их ярих, эсвэл сандарч, эвгүй авирлаж мэднэ.

Энэ төрлийн зан авирын өөрчлөлт нь ухамсаргүйгээр илэрч буй сэтгэл хөдлөлийн үр дүн юм. Тэр чамд татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас яг яаж аашлахаа мэдэхгүй, тиймээс зан авир нь өөрчлөгдөж байдаг.

8) Тэр чамаас болоод бусдад атаархдаг

Хэрвээ эрэгтэй хүн чамд сэтгэлтэй хэрнээ үүнийгээ үгүйсгэж байгаа бол, түүний “атаархал” тэр мэдрэмжийг ил гаргадаг.

Чи өөр эрэгтэй хүний талаар ярихад тэр гэнэт дуугүй болдог уу? Эсвэл чи найзуудтайгаа цагийг өнгөрөөхөд тэр ууртай, таагүй болж байна уу?

Тэгвэл тэр чамд татагдаж байгаа нь тодорхой.

Яагаад гэвэл тэр атаархаж байна — мэдрэмжээ хүлээн зөвшөөрөөгүй байлаа ч, зүрх сэтгэл нь аль хэдийн чиний талд орчихсон байна.

Эдгээрэ 8 шинж тэмдэг чамайг түүнийг "уншихад" тусална. Гол нь — зөн совиндоо итгээрэй. Хэн нэгэн чамд татагдсан эсэхийг хамгийн түрүүнд зүрх чинь мэдэрдэг шүү. Яагаад гэвэл хайр дурлалын асуудал дээр хамгийн үнэн зөв хөтөч нь ихэнхдээ бидний дотоод мэдрэмж байдаг.

#зөвлөгөө