Далайн гүнд амьдардаг ховор төрлийн аварга амьтны төрлийг (Colossal Squid) илрүүлснээс хойш 100 гаруй жилийн дараа анх удаа камерын дуранд буулгажээ.
Судлаачдын үзэж буйгаар энэ амьтан нь 7 метр хүртэл урттай болдог бөгөөд 500 кг хүртэл жинд хүрч томордог аж.
Энэ төрөл зүйл нь дэлхийн хамгийн хүнд жинтэй сээр нуруугүйтэнд тооцогддог юм байна.
Эссексийн их сургуулийн судлаачдын баг энэ амьтны дүрсийг өнгөрсөн сард буулгасан ч энэ төрөл зүйл мөн эсэхийг баталгаажуулахад хугацаа оржээ.
Одоогоор энэ амьтны амьдралын мөчлөгийн талаар маш бага зүйл мэдэгдэж буй.
Төрөхдөө тунгалаг биетэй төрдөг ч насанд хүрэх явцдаа биеийн тунгалаг өнгөө алддаг гэнэ.
Өмнө нь энэ төрлийг үхсэн байхад нь загасчид дурандаа буулгаж байсан ч далайн гүнд, амьд байхад нь анх удаа дүрсийг нь буулгасан нь энэ аж.
Эх сурвалж: ВВС
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!