"Эко-сургууль" уралдаан зарлалаа


Т.Онон | YOLO.MN
2025-04-16

Өөрийн аймаг хотын байгаль орчны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах хүсэлтэй ахлах ангийн сурагчдад зориулж “ЭКО-СУРГУУЛЬ” уралдааныг зарлаж байна.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

  • Эко клубуудыг байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Сургуулийн орчныг байгальд ээлтэй болгох
  • Сурагчдыг экологийн бодит ажилд идэвхтэй оролцуулах
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлагч иргэдийг төлөвшүүлэх

ШАГНАЛ:

1-р байр: "Шилдэг эко сургууль өргөмжлөл" + 1,000,000 төгрөг
2-р байр: "Шилдэг эко сургууль өргөмжлөл" + 800,000 төгрөг
3-р байр: "Шилдэг эко сургууль өргөмжлөл" + 500,000 төгрөг

ТЭМЦЭЭНИЙ ҮЕ ШАТ:

  • Баг бүр сургуульдаа эко клуб байгуулах эсвэл одоо байгаа клубтэй хамтран ажиллана
  • Багийн бүрэлдэхүүн: Баг хэдэн ч сурагчтай байж болох бөгөөд хамгийн багадаа 1 багшийн бүрэлдэхүүнтэй байна
  • Тэмцээнд оролцох багууд jcc.climate@gmail.com руу өөрсдийн бүртгэлийн мэдээллийг хүргүүлнэ. Үүнд:
  • Аймаг, хот, сумын нэр
  • Сургуулийн нэр
  • Эко клубын нэр
  • Байгуулагдсан огноо, эсвэл шинээр байгуулагдсан эсэх
  • Гишүүдийн тоо
  • Хариуцсан багшийн нэр, утасны дугаар
  • Эко клубын дэлгэрэнгүй танилцуулга (өмнө хийж байсан ажлууд)

ТЭМЦЭЭНИЙ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД:

Ногоон байгууламж нэмэгдүүлэх

  • Мод тарих, ургамал арчлах

Хог ангилалт, дахин боловсруулах

  • Хог ангилах системийг сайжруулах

Эрчим хүч хэмнэх, ногоон технологи нэвтрүүлэх

  • Цахилгаан, гэрлийн хэрэглээг ухаалгаар шийдэх

Усны хэрэглээг багасгах

  • Усны зохистой хэрэглээний дадал төлөвшүүлэх

БҮРТГЭЛ ХААГДАХ ХУГАЦАА: 2025.04.20

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

 

#Эко-сургууль