Attention-Deficit Hyperactivity Disorder буюу ADHD нь хүний анхаарал төвлөрөл, өөрийгөө хянах чадварт нөлөөлдөг мэдрэлийн хөгжлийн эмгэг юм. Ихэвчлэн хүүхэд насанд илэрдэг ч насанд хүрсэн хойно ч үргэлжилж болно. ADHD-тэй хүмүүсийн хувьд өдөр тутмын амьдрал, хичээл сургууль, ажил, харилцаанд хүндрэл үүсэх нь элбэг байдаг.
Яагаад ADHD-г эрт таних нь чухал вэ?
ADHD-г эрт үед нь зөв таньж, тохирсон арга хэмжээ авах нь тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хичээл сургууль, ажилдаа илүү үр бүтээлтэй байхад нөлөөлнө.
ADHD-г ойлгох нь зөвхөн тухайн хүний амьдралд төдийгүй гэр бүл, найз нөхөд, нийгэмд ч эерэг нөлөө үзүүлдэг.
ADHD-ийн үндсэн төрлүүд
ADHD-ийн нийтлэг шинж тэмдгүүд
1. Анхаарал төвлөрөл муу
Хичээл, ажилдаа төвлөрч чадахгүй байх
Жижиг сажиг зүйлд анхаарал сарних
Яриа, зааварчилгааг бүрэн сонсож чаддаггүй мэт харагдах
2. Үүрэг хариуцлагаа дутуу биелүүлэх
Даалгавар, ажил эхлүүлсэн ч дуусгаж чадалгүй орхих
Төлөвлөгөө муутай, эмх замбараагүй байдал ажиглагдах
3. Мартамхай байдал
Өдөр тутмын чухал зүйлсийг мартах (түлхүүр, гар утас гэх мэт)
Цаг товлосоноо эсвэл, хурал, гэрийн даалгавр гэх мэт зүйлсийг санахгүй байх
4. Хэт хөдөлгөөнтэй байдал
Газар дээрээ тогтож сууж чадахгүй байх
Гар, хөлөө байнга хөдөлгөх
Тайван байх шаардлагатай үед ч хөдөлж, явж эхлэх
5. Түргэн шийдвэр гаргах, тэвчээргүй зан
Асуулт дуусахаас өмнө хариулах гэж яарах
Өөрийн ээлжээ хүлээж чадахгүй байх
Хүмүүсийн ярианд түрүүлж оролцох
ADHD нь залхуурлын шинж эсвэл өвчин биш. Зүгээр л тархины ажиллах онцлог өөр байна гэсэн үг. Хэрвээ өөртөө, хүүхдэд тань эсвэл ойр дотнын хүнд тань эдгээр шинж тэмдгүүд илэрч байвал мэргэжлийн сэтгэлзүйч, эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал. Эрт илрүүлж, дэмжлэг үзүүлснээр ADHD-тэй хүн ч өөрийн онцлогийг ойлгож, амжилттай амьдрах боломжтой юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!