ЭЛОН МАСК: ВИРУС МИНИЙ ХҮҮГ "АЛСАН". Миний хүү үхсэн


Т.Онон | YOLO.MN
2024-07-24

2022 оны 6-р сард Элон Маскийн нэг хүү Ксавьер нь 18 настай байхдаа Калифорни мужийн Санта Моника хотын шүүхэд эмэгтэй болох шийдвэрээ хуулиар баталгаажуулан Вивиан гэдэг нэр авчээ. Мөн шүүх хуралд өгсөн өргөдөлдөө “үүнээс хойш би өөрийн биологийн эцэг болох Маск гэдэг хүнтэй бүх холбоогоо таслахаар шийдсэн” гэж бичсэн байна.

53 настай тэрбумтан Маск саяхан сэтгэл судлаач, консерватив тоймч доктор Жордан Петерсонтой ярилцахдаа энэхүү болсон үйл явдлын тухай анх удаа олон нийтэд илэн далангүй ярив.

"Хүйсийн хагалгаанд орох зөвшөөрлийн баримт бичгийг надаар хууран мэхэлж зуруулсан. Ксавьер амиа хорлож мэднэ гэдгээс сэрэмжлээд би зурсан юм гэжээ. Ер нь бол энэ хүйс баталгаажуулах гэсэн энгийн нэрэн дор хүүхдийн биеийг зэрэмдэглэдэг, эрчүүдийг засдаг гаж үйлдэл. Үүнээс болж миний хүү үхчихлээ. Одоо надад Ксавьер гэдэг хүү байхгүй болсон, би энэ тархи гашилгасан нийгмийн бузар вирустэй тэмцэх болно. Надад одоо “Х” байгаа, түүнийг ашиглана" гэж хэлсэн байна.

Тэрээр Вивиантай харилцахаа больсон ч бусад хүүхдүүдтэйгээ хэвийн харилцаатай байгаа гэдгээ бас дурьджээ. Тэрээр гурван эхнэрээс 12 хүүхэдтэй.

Эх сурвалж: Daily News

#elon mask #элон маск