Гэр бүлээрээ үзэх 15 кино


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2025-04-11

Амралтын өдөр эсвэл оройн хоолны дараа бүгдээрээ хажуу тийшээ суугаад кино үзэх гэдэг чинь өөрөө нэг кайф шүү дээ. Хүүхэд том хүнгүй бүгдэд таалагдах, хайр мэдрүүлсэн, инээлгэж бас сэтгэл хөдөлгөх 15 киног санал болгож байна.

1. The Good Dinosaur-Сайн үлэг гүрвэл (2015)

Энэхүү хүүхэлдэйн кино нь динозаврууд устаж үгүй болоогүй ертөнцөд өрнөдөг. Залуу апатозавр Арло гэрээсээ төөрч, гэртээ харих замдаа Спот хэмээх хүний хүүхэдтэй учирна. Тэд хамтдаа олон саад бэрхшээлийг даван туулж, нөхөрлөл, зориг, өөрийгөө нээх талаар суралцдаг. ​Айдас, нөхөрлөл, гэр бүл гэж юу вэ гэдгийг маш энгийн мөртлөө сэтгэлд хүргэм өгүүлдэг кино. Хүүхдэд ч томчуудад ч адилхан ухаарал өгөх болно.

2. Wonder-Гайхамшиг (2017)

Авгие Пуллман бол нүүрний эмгэгтэй төрсөн хүү бөгөөд анх удаа энгийн сургуульд орно. Тэрээр гаднах төрхөөсөө болж бусдын анхаарлын төвд ордог ч, эцэст нь зүрх сэтгэл, ухаанаараа жинхэнэ найз нөхөдтэй болж бусдад урам зориг өгдөг.​ Бусдаас өөр төрсөн нэгэн хүүгийн эгэл бус зориг, гэр бүлийн хайр, найз нөхдийн дэмжлэг ямар хүчтэй байдаг тухай ухааруулсан, бодит амьдралаас сэдэвлэсэн кино.

3. Paddington-Паддингтон баавгай (2014)

Перугийн ширэнгэн ойгоос Лондон хотод ирсэн өхөөрдөм баавгай Паддингтон шинэ гэр бүлтэй болж, хотын амьдралд дасан зохицохыг хичээнэ. Түүний хөгжилтэй адал явдлууд нь танийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. Найрсаг байх, бусдад туслахын үнэ цэн болон гэр бүл ямар ч хэлбэртэй байж болдог гэдгийг харуулна.

4. Instant Family-Гэр бүл (2018)

Пит, Элли Вагнер нар хүүхэд үрчилж авахаар шийдэж, өсвөр насны Лиззи болон түүний хоёр дүү Хуан, Лита нарыг гэр бүлдээ хүлээн авдаг. Тэд шинэ эцэг эх болохын баяр баясгалан, сорилтуудыг даван туулж, жинхэнэ гэр бүл болохын төлөө хичээнэ. Өөрийн хүүхэд биш ч гэсэн хайрлаж, гэр бүл болж болдог гэдгийг харуулсан нулимс, инээд хосолсон кино.

5. A Dog’s Purpose-Нохойн зорилго (2017)

Амьтанд дуртай хүмүүст яг тохирох кино. Нохой хэд хэдэн амьдралаар дамжин төрөл арилжиж, эзэдтэйгээ дахин уулзахын тулд маш олон адал явдалтай учирна. Энэхүү кино нь нөхөрлөл, үнэнч байдал, амьдралын утга учрыг нохойны өнцгөөс харуулсан сонирхолтой бөгөөд сэтгэл хөдөлгөм бүтээл юм.

6. Coco-Коко (2017)

Мигель хүү хөгжимчин болох мөрөөдөлтэй ч гэр бүлийнхэн нь эсэргүүцдэг. Тэрээр Санчир баярын үеэр үхэгсдийн ертөнцөд очиж, гэр бүлийнхээ нууцыг олж мэдэн, өөрийн жинхэнэ хүсэл тэмүүллийг ойлгоно.​ Өв уламжлал, гэр бүлийн үнэ цэнэ, хөгжим, хайр бүгд нэг дор багтсан гайхалтай хүүхэлдэйн кино. 

7. The Blind Side-Үл харагдах тал (2009)

Бодит түүхээс сэдэвлэсэн энэ кинонд Майкл Охер хэмээх орон гэргүй, хүнд хэцүү амьдралтай хүүг Туохи гэр бүл үрчилж авч, түүний авьяасыг нээн, хөлбөмбөгийн од болоход нь тусалдаг. ​Өөр хүнийг гэр бүл мэт хүлээн зөвшөөрөх, дэмжих, хайрлах ямар гоё зүйл болохыг харуулсан кино юм.

8. Finding Nemo-Немогийн эрэлд (2003)

Эцэг хүний хайр, зориг, тэвчээрийг харуулсан энэхүү хүүхэлдэйн кино нь ээж, аавтайгаа хамт үзэхэд хамгийн тохирсон кинонуудын нэг бол яах аргагүй мөн. Далайн алиалагч загас Марлин хүү Немо нь баригдсаны дараа түүнийг хайхаар аюултай аялалд гарна. Замдаа богино хугацааны ой санамжтай Дори хэмээх загастай учирч, хамтдаа олон саад бэрхшээлийг даван туулдаг.

9. Yes Day-Тийм өдөр (2021)

Эцэг эх нь хүүхдүүдийнхээ бүх хүсэлтийг нэг өдрийн турш зөвшөөрөхөөр шийдэж, гэр бүлээрээ олон адал явдалтай өдрийг өнгөрүүлдэг. Хүүхэд ч бай, том хүн ч бай "бүх зүйлд тийм гэж хэлэх" амархан мэт боловч хэтэрвэл ямар үр дагавартайг хөгжилтэй байдлаар харуулна.

10. Inside Out 2 (2024)-Дотоод ертөнц

Өсвөр насны Райлигийн оюун санаанд шинэ сэтгэл хөдлөлүүд нэмэгдэж, түүний дотоод ертөнцөд өөрчлөлт гарна. Шинэ, хуучин сэтгэл хөдлөлүүд хоорондоо зөрчилдөж, Райлигийн өсвөр насандаа хэрхэн өөрийгөө олж буй үйл явцыг харуулна. ​

11. Charlie and the Chocolate Factory-Чарли ба шоколадны үйлдвэр (2005)


Чарли Бакет хэмээх ядуу хүү Вилли Вонкагийн алдарт шоколадны үйлдвэрээр зочлох эрхтэй болж, түүнийг дагаж олон сонирхолтой явдлууд өрнөнө. Үйлдвэрээр аялж байх үед хүүхдүүдийн зан чанар нь хэрхэн өөрчлөгдөж буйг харуулдаг бөгөөд энэхүү кино нь мөрөөдөл, даруу төлөв байхын үнэ цэнийг тусган харуулдаг.

12. The parent trap-Эцэг эхийгээ урхидсан нь (1998)

Энни болон Холли гэдэг хоёр охин, ихэр боловч өөр өөр газар өссөн. Тэд санамсаргүйгээр уулзаж, эцэг эхээ эргүүлэн нийлүүлэхийн тулд төлөвлөгөө зохионо. Энэхүү кино нь гэр бүл, хайр, эв нэгдлийн хүчийг харуулдаг бөгөөд хүүхдүүд болон бүх насныхан үзэхэд зохимжтой.

13. Soul-Сүнс (2020)

Жое Гарднер хэмээх хөгжимчний амьдрал санамсаргүй өөрчлөгдөж, тэрээр сүнсний ертөнцөд очно. Түүний зорилго бол амьдралынхаа утга учрыг олох бөгөөд энэ явцад 22 нэртэй сүнстэй хамт адал явдалтай учирна. Энэхүү кино нь амьдралын утга учир, аз жаргалын тухай маш чухал асуудлыг хөнддөг.

14. Night at the Museum-Музейд өнгөрүүлсэн шөнө (2006)

Энэ нь адал явдлаар дүүрэн, гэр бүлээрээ үзэхэд төгс кино юм. Ларри Дэйли хэмээх энгийн нэгэн эр шөнийн музейд ажилд орно. Гэтэл шөнө нь музейн бүх үзмэрүүд амь орж, гэрэлтдэг бөгөөд Ларри эдгээр амьтай зүйлсийг удирдах үүргийг хүлээнэ. 

15. The Lion King-Араатны хаан арслан (1994)

Араатны хаан арслан нь Симба хүүгийн адал явдлыг өгүүлдэг. Симба аав Мафасаасаа суралцаж, үнэнч найзуудтайгаа хамт амьдралыг даван туулна. Энэ кино нь бүх насныханд зориулсан, сэтгэлд хоногшсон бүтээл бөгөөд эцэг эх, хүүхдүүдийн хоорондын харилцааг харуулснаараа онцлогтой.

Кино гэдэг чинь зүгээр нэг үзээд өнгөрөх зүйл биш шүү дээ. Зарим нь ухааруулна, зарим нь уяраана, зарим нь инээлгэнэ. Гэхдээ хамтдаа тэр мэдрэмжийг хуваалцана гэдэг л хамгийн чухал.

Тийм болохоор гэр бүл, хайр, ухаарал мэдрүүлсэн энэхүү кинонуудыг popcorn бэлдэж утаснаасаа холдоод, гэрийнхэнтэйгээ тухлан сууж үзээрэй.

#кино #кино цаг