Хангалттай нойрссон ч эрч хүчгүй сэрдэг хүмүүст зориулсан 12 шидэт арга


Т. Хулан | YOLO.MN
2025-04-10

Заримдаа бид хангалттай амарсан ч сэрсний дараа дутуу нойртой хоносон мэт мэдрэмжтэй байдаг шүү дээ. Энэ нь бидний хооллолтоос эхлээд унтахын өмнө асаадаг үнэрт лаа гэх мэт олон шалтгаантай байдаг. Та бүхэндээ эрч хүчээ сэргээж, энергээ дүүргэтэл унтахад туслах 10 аргыг хүргэж байна. Унтаад байдаг хэрнээ ядраад байна гэдэг найзууд руугаа явуулаарай.

1.Давс, элсэн чихэрт "БАЯРТАЙ" гэж хэлэх цаг иржээ!

Давстай хоол идсэний дараа биеэс илүүдэл минералыг гадагшлуулахын тулд ус уух нь маш чухал. Харамсалтай нь бид өдөр тутамдаа хэт их давстай хоол хүнс хэрэглэснээр бие маань давсны хэт их хэрэглээнд дасаж, цангах мэдрэмжээ алддаг. Тиймээс цангахгүй байсан ч хоол идсэний дараа хангалттай ус ууж хэвшээрэй. Мөн насанд хүрсэн хүний хоногийн давсны хэрэглээ 9-12 грамм байх ёстойг санаарай. Чихэрлэг зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь витамин В-ийн дутагдалд хүргэж, гүн нойрсох хугацааг багасгадаг.

2.Дасгал хөдөлгөөн хий, гэхдээ хэтрүүлж болохгүй!

Тогтмол дасгал хийх нь ядаргаатай тэмцэх нэг арга юм. Долоо хоногт гурван удаа 20 минутын турш дугуй унаж, гүйх нь ядаргааг эрс багасгадаг. Гэхдээ хэтрүүлбэл эсрэгээрээ улам ядарна гэдгийг санаарай.

3.Цайр танд дутагдаад байна уу?

Дэлхий даяар 1.1 тэрбум хүн цайрын дутагдалтай байгааг та мэдэх үү? Цайр нь үс, хумс, арьсанд нөлөөлж, өөх тосыг задалж, хеликобактерийг тэнцвэржүүлэх зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өглөө ядарч байгаагийн бас нэг шалтгаан нь цайрын дутагдал байж болзошгүй юм. Эрэгтэйчүүд хоногт 14 мг, эмэгтэйчүүд 8 мг цайрыг хоол хүнсээрээ дамжуулан авах ёстой. Мах, улаан буудай, шош, сүү, бяслаг зэрэг нь цайраар баялаг.

4.Бөхийж алхахгүй байхыг хичээгээрэй!

Биеийн байрлал энергийн түвшинд нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Ялангуяа алхахдаа цэх явж, биеэ зөв авч яваарай.

5.Эмх цэгцтэй орчин - Эерэг энергийн эх үүсвэр

Тархи нь өдөр тутмын мэдээллийг ангилан ялгаж, зохицуулах ажил хийдэг. Хэрэв таны хүрээлэн буй орчин эмх цэгцтэй бол тархины ачаалал буурч, илүү эрч хүчтэй байх болно.

6. Цонхоо нээж, агаар оруул!

Хүчилтөрөгчийн дутагдлаас болж цусны даралт ихсэж, бие ядардаг. Тиймээс өрөөндөө тогтмол агаар сэлгэлт хийж байгаарай.

7.Шарсан, хуурсан хоолонд "ҮГҮЙ" гэж хэлээрэй!

Давс, сахар, ханасан өөх тос ихтэй түргэн хоол нь таны энергийг "хумслах" аюултай. Өөх тос ихтэй хоол идсэн харх эрүүл хоол идсэн хархнаас хоёр дахин удаан гүйдэг гэсэн судалгаа бий.

8. Шингэн зүйл хангалттай хэрэглээрэй!

Бие дэх усны хэмжээ хоёрхон хувиар буурахад л бие нозоорох, ядрах шинж тэмдэг илэрдэг. Тиймээс өдөрт 2.8 литр шингэн, үүний 2.1 литр нь ус байх ёстой. Өөрөөр хэлбэл цаг тутамд 800 мл ус уух хэрэгтэй.

9. Д аминдэмийн дутагдлаас сэргийлээрэй!

Д аминдэмийн дутагдал 200 гаруй өвчнийг үүсгэх эрсдэлтэй. Өдөрт дор хаяж 10 минут наранд гарч, загасны тос, сардина загас, мөөг, өндөг, сүү, амуу, буудай, элэг зэрэг Д аминдэмээр баялаг хүнс хэрэглээрэй.

10. Үнэртэй лаа сонгохдоо ухаалаг хандаарай!

Тайвшрахын тулд үнэртэй лаа хэрэглэх нь түгээмэл. Гэвч ихэнх лааг парафинаар хийдэг бөгөөд энэ нь шатах үедээ бензол, толуол зэрэг бодис ялгаруулдаг. Эдгээр нь агаарыг бохирдуулаад зогсохгүй биеийг ядраадаг.

#зөвлөгөө