Улсын физикийн XXXVI олимпиад 2025.04.05-2025.04.09-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зохион байгуулагдана.
Олимпиадад сурагчдын ангилалд 9 дүгээр анги 50, 12 дугаар анги 54 сурагч, багш ангилалд 48 багш оролцож онол, туршилт ангиллаар өрсөлдөнө.
МУИС, ШУТИС, МУБИС, ФТХ ийн эрдэмтэн багш, докторууд, оюутнуудаас бүрдсэн баг бодлого дэвшүүлэх, засах, хамгаалалт хийх ажлыг, Өвөрхангай аймгийн Боловсролын газар, ЕБС-ууд, физикийн багш нартай хамтран зохион байгуулалтыг хариуцан ажиллаж байна.
Олимпиадын нээлтийн үйл ажиллагааг нээж аймгийн засаг дарга О.Пүрэвдорж, УИХ гишүүн А.Ундраа, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Г.Хосбаяр, Монголын физикийн нийгэмлэгийн тэргүүн Ц.Баатарчулуун нар оролцон үг хэлж оролцогчдод амжилт хүсэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!