Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би нэг л тогтворгүй, өөрөө өөрийгөө "олохгүй" байна
Сайн байна уу? Намайг М гэдэг
Би ойрдоо өөрийнхөө сэтгэлийг ойлгохоо болиод байна. Заримдаа би яг л тэнэг хүн шиг буюу хааяа би өөрөө биш юм шиг л болдог. Миний эргэн тойрны хүмүүс гэж намайг болж л өгвөл муулах санаатай тэгээд тэр хүмүүстэй байнга уулзана гэдэг миний хувьд одоо яг л там. Би тэднээс зугтмаар санагддаг. Гэхдээ хамаг асуудлын гол буруу нь надад байдаг юм. Миний хийсэн алдаанууд, би "хийж болохгүй, хэлж болохгүй" гэж боддог ч хийчихдэг хэлчихдэг. Хайртай залуу маань надад одоо үнэн голоосоо дургүй, бүр үзэн ядаж байгаа. Би нэг л тогтворгүй, нэг л өөрөө өөрийгөө олохгүй байна. Төвлөрч чадахгүй байна. Надад туслаач, өөрийнхөө сэтгэлийг ойлгохоо больчихлоо.
Өөрийнхөө буруутай үйлдлээс болж эргэн тойрныхоо итгэлийг алдаж байна.
Зөвлөгөө: Одооноос эхлээд алхам бүрээ анзаарч өөртөө үнэлэлт дүгнэлт өгөөд, бага багаар засаад яваарай
Чамд энэ өдрийн мэндийг хүргэе.
Энэ бүх асуудлыг шийдэхийнхээ урьд би юуны тулд амьд явж байгаа билээ гэдгээ өөрөөсөө нэг асуугаад, хариултыг нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичээд нэг үзээрэй. Бүх л хүн алдаа гаргадаг. Үүнийг дараа нь засаад залруулах ч боломжтой. Гэхдээ гаргасан алдаагаа яагаад, юуны тулд засах ёстой юм бэ гэдгээ бодох нь зүгээр л нэг сайн үйл хийхээс илүү үр өгөөжтэй алхам болох болно.
Аав ээжийн хайртай охин, дүү нартаа хүндлэгддэг эгч нь, найз нөхөд дундаа итгэлтэй хүн нь байх нь чиний эрхэм зорилго мөн бол одооноос эхлээд алхам бүрээ анзаарч өөртөө үнэлэлт дүгнэлт өгөөд, бага багаар засаад яваарай. Хэрэв нэг л амьдрах тул хүссэн бүхнээ хийж, хэний ч өмнө хариуцлага хүлээх хэрэггүй, хэнэггүй нэгэн байхыг хүсч байгаа бол заавал сайн үйл хийх хэрэгтэй гэж үү? Гэхдээ эхний сонголтыг хийхийг хүсч байгаа гэж итгэж байна. Хэрэв тийм бол дараах асуултанд хариулаад өөртөө туслаарай.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач И.Тогтуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх