Сагсан бөмбөгийн сонирхолтой кинонууд зөвхөн спорт биш мөрөөдөл, тэмцэл, нөхөрлөл гээд олон зүйлийг ойлгуулах болно. Мөн тамирчдын ганц талбай дээр биш түүний цаана хэр их хичээл зүтгэл гаргаж хичээдэг талаар өгүүлдэг. Тиймээс сэтгэл хөдөлгөм 6 сагсан бөмбөгийн киног танилцуулж байна.
AMATEUR
Жүжигчин Michael Rainey өөрийн жүжигчиний карьераа “Power Book II: Ghost” цувралд харуулахаасаа өмнө найруулагч Ryan Koo-гийн бүтээл болох Amateur кинонд гол дүр бүтээж байжээ. Энэ кино нь Terron Forte гэх 14 настай авьяаслаг сагсан бөмбөгчин хүүгийн түүхийг өгүүлдэг. Тэрээр шилдэг дунд сургуулиас урилга авснаар сагсан бөмбөгийн спорт дахь авлига, шунал зэрэг жинхэнэ дүр зургийг мэдэрч эхэлнэ.
High Flying Bird бол жирийн нэг спортын кино биш. iPhone 8-аар бүрэн зураг авалт хийсэн уг бүтээл нь Moonlight киноны зохиолч Tarell Alvin McCraney-гийн зохиол ба гол дүрд нь мөн Moonlight кинонд тоглосон André Holland тоглодог.Тэрээр шинэ, авьяаслаг тоглогчийг ашиглан NBA-гийн эзэд дээр дарамт үзүүлж, холбооны зогсоосон улирлыг дуусгах төлөвлөгөө гаргана. Энэ кинонд шүүх хурал, гэрээ хэлцэл, оффис дотор өрнөх үйл явдал талбай дээрх тоглолтоос ч илүү сэтгэл хөдөлгөм байх болно.
Adam Sandler спортын тухай кинонд үргэлж дуртай. Түүний бүх кино бараг л сагсан бөмбөгийн уур амьсгалаар дүүрэн байдаг. Найруулагч Jeremiah Zagar-ын Hustle кинонд тэрээр олон жилийн туршлага бүхий Stanley Sugerman-ны дүрд тоглодог. Испаниас ирсэн тэр үл мэдэгдэх авьяаслаг залуу Bo Cruz (жинхэнэ NBA тоглогч Juancho Hernangómez)-ыг олох болно. Мөн кинонд NBA-ийн одууд болох Trae Young, Julius Erving, Dirk Nowitzki, Luka Doncic, Charles Barkley, Shaquille O’Neal нар тоглодог.
Эхлээд АНУ дэлхийд сагсан бөмбөгийн тэргүүлэгч болоход том хувь нэмэр болсон Michael Jordan, Magic Johnson, and Larry Bird нарыг багтаасан Dream Team байлаа. Гэвч бусад улс хөгжиж АНУ 2004 оны Олимп, 2006 оны ДАШТ-д хүрэл медальтай хоцрон нэр хүнд унав. Үүний дараа Redeem Team буюу шинэ амжилт авчрах багийг 2008 онд бүрдүүлсэн. Кинонд 2008 оны Олимпийн багийн бүрэлдэхүүн, тэдний нэгдэл, ялалт болон урьд өмнө хараагүй дүрс бичлэгүүд ч мөн бий.
The Chuska Warriors бол Навохо үндэстний дунд сургуулийн сагсан бөмбөгийн баг. Тэд New Mexico мужийн аваргын төлөө зорьдог. Гэвч багийн гол тоглогчоо гэнэт алдаж, сэтгэлээр унасан тоглогчдод дасгалжуулагч Heather Hobbs тусалж багийг дахин нэгтгэхийг хичээнэ. Продюсерээр Lebron James ажилласан.
Untold нэртэй баримтат цуврал нь спортын ертөнцийн хамгийн итгэмээргүй түүхүүдийг харуулдаг. Гэхдээ анхны анги болох Malice at the Palace нь магадгүй хамгийн шуугиан тарьсан нь юм. Энэ анги нь 2004 оны NBA-ийн Detroit Pistons ба Indiana Pacers багуудын тоглолтын сүүлийн мөчид том зодоон гарсны ард юу болсон тухай өгүүлдэг.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!