Шатарчин сурагчид дэлхийн аваргаас 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ


Т.Онон | YOLO.MN
УРЖИГДАР

Олон улсын шатрын холбооноос Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Серби улсын Врньачка Баньа хотноо 3-р сарын 20-28-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус тэмцээнд сондгой насны 7, 9, 11, 13, 15, 17 хүртэлх нээлттэй болон охидын гэсэн 12 насны ангилалд 44 орны 480 шилдэг шатарчин сурагчид оюун ухаанаа сорин өрсөлдсөн бөгөөд Монгол эх орноо төлөөлөн 31 өсвөрийн шатарчид амжилттай оролцож дараах шатарчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.

  • Охидын 17 хүртэлх насны ангилалд 13 настай шатарчин, ФДМ Б.Буянхишиг цом өргөж тэргүүн байр эзэлснээр Сурагчдын хошой Дэлхийн аварга шатарчин болж байна. Тэрээр 2023 онд алтан медаль, 2024 онд хүрэл медаль тус тус хүртэж байсан билээ.
  • Охидын 11 хүртэлх насны ангилалд ФДМ Г.Нандинжигүүр цом өргөж тэргүүн байр эзэлснээр мөн Сурагчдын хошой Дэлхийн аварга шатарчин болсон бол Д.Мөнх-Аялгуу хүрэл медаль хүртэв.
  • Охидын 9 хүртэлх насны ангилалд Ш.Уранзаяа мөнгөн медаль хүртэж Сурагчдын Дэлхийн дэд аварга боллоо. Түүний хувьд олон улсын томоохон тэмцээнээс хүртэж буй анхны медаль болж байна.
  • Нээлттэй 7 хүртэлх насны ангилалд оролцсон Б.Буянхишиг, нээлттэй 9 хүртэлх насны ангилалд оролцсон Б.Батбилэг нар өндөр амжилттай тоглож тус тус 4-р байрт шалгарсан.

Серби улсын тэнгэрт Монгол улсын төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлсэн Дэлхийн аварга шатарчид өнөөдөр эх орондоо ирнэ.
Тэмцээний дүнг ЭНДЭЭС орж харна уу.

#Шатар