Тэнэгүүдийн баяр


Х.Көгершин | YOLO.MN
УРЖИГДАР

Өнөөдөр дөрөвдүгээр сарын 1. Олон улсын инээдмийн баярын өдөр. Гэхдээ зарим оронд энэ өдрийг тэнэгүүдийн баяр ч гэдэг. Энэ баярыг дэлхийн олон улсад тэмдэглэдэг ч хаанаас хэрхэн үүссэн тухай бодитой түүх байхгүй.

Григорийн он тооллын дараахнаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баяр гэгчийг тэмдэглэж ирсэн хэмээх түүхэн баримт байдаг байна.

Энэ өдөр хүмүүс гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хөрш, дайснаа ч хууран мэхэлж, эвгүй байдалд оруулж, шөнө дунд "дөрвөн сарын нэгэн шүү" гэж цаад хүнээ тайвшируулна. Мөн энэ өдөр хүн бүхэн дүүрэн инээдтэй уулзалдах бөгөөд хүн инээлгэм алиа хошин зүйл ярьсан байх ёстой аж. Хэн нэгнийг хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ.

Инээдмийн баярыг улс орон бүрд хэрхэн тэмдэглэдэг вэ?

Харин орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр баяраа тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хуурамч мэдээлэл түгээх нь цөөнгүй үзэгдэл болсон юм.

#тэнэгүүдийн баяр