Чамд байх ёстой энэ жилийн тренд болсон аксессуар Choker хүзүүний зүүлт юм.
Мода эргэдэг гэж үнэн юм аа. 90-ээд онд бараг л бүх дэлгүүр лангуунд зарагдаж, олон ч охин шохоорхон хэрэглэдэг байсан хүзүү барьсан зүүлт моданд эргэн ирлээ.
Ирэх ирэхдээ алдарт загвар зохион бүтээгчид болон Christian Dior, Balmain, Chanel зэрэг хувцас загварын томоохон брендүүд энэ зүүлтийг өөр өөрсдийнхөөрөө баяжуулж өөрсдийнхөө уран сэтгэмжээр янз бүрийн хэлбэр дүрстэй, төрөл бүрийн материал ашиглаж цуглуулгандаа багтаасан нь энэ жилийн тренд болоод байна.
Сhoker хүзүүний зүүлт ямар ч бүсгүйчүүдэд зохидог бөгөөд түүнийг юутай яаж ч хослуулж болох юм.
Haute Pursuit style блогын захирал Vanessa Hong-н адил хүзүүтэй цамцан дээрээ зүүж болно. Ингэх нь улам нууцлаг, этгээд харагдуулах ба донжийг нь олоод зүүсэн байхад ямар ч хүнд зохидог гэдгийг дахин сануулъя.
Дуучин Рианаг энэхүү зүүлтний "улаан фен" гэж хэлж болно. Учир нь сайн анзаарвал тэр Choker зүүлтийг байнга зүүдэг бөгөөд албан ёсны үдэшлэг цэнгүүний үеэр л зүүгээгүй харагддаг аж. Тэрээр дараах байдлаар хувцсандаа тохируулан бусад зүүлтнүүдийн хамт Choker-ийг зүүжээ.
Виктория Секретийн "сахиусан тэнгэр" Бехати Принсло ч мөн энэхүү зүүлтээр байнга гангардаг.
Мөн дараах байдлаар хувцас загвартай хослуулж зүүж болох юм. Ингэхдээ даашинз, жинсэн хүрэм, бүрх малгайн дээр илүүтэй загварлаг харагддаг бөгөөд чи хүсвэл өөрт байгаа хувцсан дээрээ зүүж хэв маягаа өөрөө сонгоорой.
Choker хүзүүний зүүлт өргөн нарийн, хуванцар, хилэн, төмрөн, савхин гээд л төрөл бүрийн сонголттой. Хувцас загвар сонирхдог, моданаас хоцордоггүй охид бүсгүйчүүдийн гоё чимэглэлийн хайрцагт байхад илүүдэхгүй эд юм шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх