Ким Су Хён Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байхад нь үерхэж байсан гэх цуурхлыг няцаав


Т.Онон | YOLO.MN
2025-03-31

Жүжигчин Ким Су Хён талийгаач жүжигчин Ким Сэ Рон-той тэр бага насанд нь үерхэж байсан гэх яриаг олон нийтийн өмнө үгүйсгэлээ.

Өнөөдөр Сөүл хотын Стэнфорд зочид буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ким Су Хён:

"Бид 2020 онд буюу "Queen of Tears" цацагдахаас дөрвөн жилийн өмнө, ойролцоогоор нэг жил орчим үерхсэн. Түүнийг насанд хүрээгүй байхад үерхээгүй. Бид бусдын л адил жирийн хос байсан. Бие биедээ сэтгэлтэй байсан ч цаг хугацааны явцад харилцаа маань төгссөн. Намайг тойрсон энэ асуудлаас болж хэтэрхий олон хүн зовж байх шиг санагдаж байна. Үнэхээр уучлал хүсье. Тэр одоо хүртэл амар тайван нойрсож чадахгүй байгаад зүрх шимширч байна.

Бид салсныхаа дараа бараг холбоо бариагүй. Тэр согтуугаар жолоо барьсан хэргээр холбогдож байх үед ч түүнтэй холбогдоход хэцүү байсан. Тэр үед Ким Сэ Рон өөр хүнтэй үерхэж байсан гэдгийг би мэдэж байсан. 

Би түүнээс нүүр буруулсан учраас, эсвэл манай агентлаг түүний өрийг төлөөгүйгээс болж тэр эмгэнэлт шийдвэр гаргасан гэх яриа нь худал"

Хэвлэлийн бага хурлын туршид Ким Су Хён нулимсаа барьж дийлэхгүй байсан бөгөөд YouTube сувгуудын дамжуулалт өөрт нь хэрхэн хүнд цохилт болсон тухай ярьжээ.

Эх сурвалж: All Kpop

#Ким Су Хён #Ким Сэ Рон #GOLDMEDALIST