“Ой ба хүнс” сэдэвт уран илтгэлийн уралдаан зарлажээ


Т.Онон | YOLO.MN
2025-03-28

Олон улсын ойн өдрийн хүрээнд Их дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудын дунд “Ой ба хүнс” сэдэвт Уран илтгэлийн уралдааныг зарлаж байна.

Бүртгэл: 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг дуустал бүртгэнэ. Цахим шууданд өөрийн мэдээллийг илтгэл танилцуулж буй бичлэгийн хамт илгээснээр баталгаажна. 

СЭДЭВ:

  • Цэвэр агаар бол нийтийн эрх ашиг
  • Амьдралын эх ус, усны эх ой
  • Ой ба хүнс
  • Эрүүл амьдралын шавхагдашгүй баялан-Ой
  • Хүн байгалийн амьтан

ШАГНАЛЫН САН:

      1. Тэргүүн байр

2.000.000₮+өргөмжлөл+гарын бэлэг

      2. Дэд байр

1.500.000₮+өргөмжлөл+гарын бэлэг
   
     3. Гутгаар байр

1.000.000₮+өргөмжлөл+гарын бэлэг
   
     4. Тусгай байр 7

100.000₮+өргөмжлөл+гарын бэлэг

АНХААРАХ ЗҮЙЛС:

  • Илтгэлээ mp3 бичлэгээр бэлтгэн илгээнэ. 3 минутын хугацаанд багтсан байна.
  • Илтгэлийн бичлэгийг олон нийтийн цахим хуудаст байршуулж нийт онооны хагасыг цахим орчны хандалтаар дүйцүүлэн тогтооно.
  • Онооны үлдсэн хагасыг шүүгчдийн өгсөн онооны дунджаар тооцно.
  • Илтгэлээ танилцуулах явцдаа бусдын нэр хүндэд халдаж гүтгэн доромжлохыг хориглоно.
  • Илтгэлийн бичлэгт дүрс ашиглан эвлүүлэг хийж болно.
  • Автомат хандалт авахыг оролдсон тохиолдолд тэмцээнээс хасна.
  • Илтгэлийн агуулга өгч буй мэдээлэлд буруу статистик тоо, баримт дурдсан тохиолдолд нийтлэхгүй болохыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах QR кодыг уншуулж авна уу.

#уран илтгэлийн уралдаан