Жинхэнэ нэр нь Колсон Бэйкер гэдгээрээ танигдсан дуучин-рэппер өнгөрсөн Пүрэв гарагт Instagram-дээ Меган Фокс охинтой болсныг зарлажээ. Тэрээр, “Тэр эцэст нь ирлээ!! Манай бяцхан тэнгэрлэг үр 2025.03.27” гэж бичсэн бөгөөд охиныхоо гарыг атгаж буй хар цагаан бичлэгээ хуваалцсан байна.
Мөн тэрээр Трэвис Баркер, Big Slim, Truck Norris, No Love For The Middle Child, Shaan Singh нарын тусламжтайгаар зохиосон хөгжмөө тавьсан байна.
Фокс болон Келли нарын хувьд энэ нь анхны хүүхэд нь боловч Transformers киноны жүжигчин Меган Фокс өөрийн экс нөхөр Брайан Остин Гринээс гурван хүүхэдтэй—Ноа, Бодхи, Жөрни нар.
Харин Келли өөрийн экс Эмма Кэнноноос төрсөн Кэйси гэх охинтой.
Хосууд 2022 оны нэгдүгээр сард сүй тавьсан бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сард хүүхэдтэй болох гэж байгаагаа зарласны дараахан харилцаагаа тасалсан.
Эх сурвалж: Hollywood reporter
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!