ТЭСО Групп төслийн уралдаанаа зарлаж байна


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

ТЭСО Групп нь ирээдүйн "оч"-ийг асаах, залуусын боловсрол, нийгмийн идэвх, практик ур чадварыг хөгжүүлэх зорилгоор их дээд сургуулиудын оюутнуудын дунд бүтээлч байдал, хүсэл сонирхлыг нь дэмжиж, хөгжүүлэхээр "SPARKDAY" төслийн уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Оюутан залуусын анхааралд: 

  • Та бүртгэл үүсгэхдээ багаа бүрдүүлсэн байх шаардлагатай ба баг тус бүрийн гишүүдийн мэдээллийг үнэн зөв, алдаагүй бөглөнө.
  • Баг 3 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна. (3+1 Удирдагч багштайгаа заавал оролцоно)
  • 3,4-р курсийн оюутнууд хамрагдана. ( Тухайн сургуульд идэвхтэй суралцаж буй оюутан залуус)
  • Орон нутгаас оролцох боломжтой.

"SPARKDAY" төслийн уралдааны бүртгэл 3-р сарын 14-өөс 03-р сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэх холбоос: https://forms.office.com/r/8s3UFGYT5t

#төслийн уралдаан