Хоорондоо төгс зохицох зурхайн ордууд


Сэтгүүлч Д.Дөлгөөн | YOLO.MN
2025-03-12

Зарим ордууд бие биеэ илүү гүн гүнзгий ойлгож, харилцаагаа тогтвортой болгох чадвартай байдаг. Үүнд зан чанар, хувийн үзэл бодол болон сэтгэл хөдлөлийн нийцтэй байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэгвэл  ямар ордууд бие биенээ хамгийн сайн ойлгон хоорондоо нийцтэй байж чаддаг талаар сонирхоё.

Хонь: Нум ба Ихэр

Эдгээр ордууд эрч хүч, адал явдлыг эрхэмлэдэг тул харилцаа нь амархан ойлголцон тогтож, сонирхолтой харилцааг үүсгэдэг. Тэд бие биенийхээ хүсэл тэмүүллийг дэмжиж, хамтдаа хөгжиж чаддаг. Зарим үед  адил төстэй зан чанарууд нь  хэн давамгайлах вэ гэсэн зөрчил үүсэж болзошгүй. Гэхдээ  тэд харилцан ойлголцож, бие биенийхээ орон зайг хүндэлж чадвал тэдний холбоо маш хүчтэй, бат бэх байж чаддаг.

Үхэр: Охин ба Матар

Үхэр нь энэ хоёр ордтой сайн нийцдэг. Учир нь охин, матрын ордныхон аливаа зүйлд тогтвортой байдлыг эрхэмлэдэг учраас бие биеээ уужуу тайвнаар ойлгон зохицож чаддаг. Мөн газрын махбодьтой эдгээр ордууд логик сэтгэлгээтэй, тогтвортой зан чанар давамгайлдаг тул харилцаа нь бат бөх, итгэлцэл болон хүндлэл дээр тулгуурлан тогтдог.

Хилэнц: Загас ба Мэлхий

Хилэнцийн ордныхон  дотоод мэдрэмжээ гүн мэдэрч чаддаг. Тийм ч болохоор тэд итгэлцлийг юу юунаас илүү чухалчилдаг. Харин тэр занд загас, мэлхийн эмзэг, халамжтай зан нь  хилэнцийн гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг ойлгон, хайр халамжаар дүүрэн орчинг бүрдүүлдэг. Эдгээр ордуудын харилцаа романтик, гүн сэтгэлээс урган гардаг тул маш нандин, утга учиртай байдаг. 

Ихэр: Жинлүүр ба Хумх

Эдгээр ордууд оюун санааны түвшинд хүчтэй холбоо үүсгэж, бие биенийхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрч чаддаг. Ихрийн ордныхон оюунлаг, мэдрэмжтэй бөгөөд сониуч зантай. Тэд үргэлж шинэ зүйл сурах, туршихыг хүсдэг тул уйтгартай харилцааг тэвчдэггүй. Харин  жинлүүрийн тэнцвэртэй байдал, хумхын өвөрмөц сэтгэлгээ ихрийн хувьд төгс нийцдэг. Тэд хамтдаа байхад уйдахгүй, сонирхолтой харилцаа үүсгэн нэгнээ сайн ойлгож чаддаг.

Арслан: Нум ба Хонь

Арслан болон нум хоёр  аль аль нь  эрч хүчтэй, адал явдалд дуртай зан чанартай. Нумын эрх чөлөө хүсэх зан нь арслангийн зоригтой байдалтай сайн зохицдог. Тэд хамтдаа нэг нэгнээ ойлгосон дотно харилцааг амархан үүсгэдэг. Харин арслан болон хонь нь эрч хүчтэй, зоригтой хоёр орд. Тиймээс  хамтдаа олон шинэ зорилго руу явж амжилт гаргадаг. Хонь нь хурдан шийдвэр гаргаж, арслан шинийг эрэлхийлж харилцааг идэвхтэй байлгадаг. 

Мэлхий: Хилэнц ба Загас

Мэлхий нь усны махбодьтой орд бөгөөд гүн гүнзгий сэтгэл хөдлөлөө мэдэрдэг. Мөн бусдыг ойлгож чаддаг мэдрэмтгий орд билээ. Мэлхий ба хилэнц хоёулаа гүн гүнзгий сэтгэл хөдлөлийг мэдэрч, ойлгох чадвартай учир нэгнээ сайн ойлгодог. Мөн хилэнцийн хүчтэй зан чанар, мэлхийн мэдрэмжтэй байдал хоорондоо сайн зохицдог. Харин загас нь мэлхийн мэдрэмтгий байдлыг ойлгон хоорондоо хүчтэй таталцал үүсгэж чаддаг байна.

Эх сурвалж: brides

#зурхай #ордны зурхай #зохицол нийцлийн зурхай