#3x3 Эрэгтэй баг үндсэн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нарыг багтааж Д.Дэлгэрням, О.Энхбаатар нарыг үлдээсэн байна.
3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын Сингапур улсад эхэллээ. Азийн 25 орны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид өрсөлдөх тэмцээний эрэгтэй А, эмэгтэй B хэсгийг Монголын шигшээ баг толгойлж тоглоно.
Шигшээ баг долоо хоногийн өмнө өргөтгөсөн бүрэлдэхүүнээ зарлаад байсан бол өнөөдөр үндсэн бүрэлдэхүүнээ зарлалаа.
Эрэгтэй баг үндсэн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нарыг багтааж Д.Дэлгэрням, О.Энхбаатар нарыг үлдээсэн байна. Харин эмэгтэй баг О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нарыг багтааж М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл нарыг үлдээжээ.
Монголын шигшээ багууд дэлхийн чансааны оноогоор үндсэн тэмцээний хэсгийн шатанд шууд уригдсан. Эрэгтэй баг А хэсэгт Сингапурын шигшээ багтай тоглоно. Хэсгийн гурав дахь баг нь урьдчилсан шатнаас тодрох юм.
Харин эмэгтэй баг B хэсэгт Тайландын шигшээ багтай тоглоно. Хэсгийн гурав дахь баг мөн урьдчилсан шатнаас тодорно.
Хэсгийн шатны хамгийн өндөр оноотой хоёр баг шөвгийн наймд шалгарах учиртай. Эрэгтэй А хэсгээс шалгарсан багууд C хэсгийн багуудтай шөвгийн наймд тоглох бөгөөд С хэсгийг Япон, Австралийн шигшээ багууд толгойлж байна.
Харин эмэгтэй B хэсгээс шалгарсан багууд D хэсгээс шалгарсан багуудтай тоглоно. D хэсгийг Австрали, Филиппиний шигшээ багууд толгойлж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!