Бид заримдаа ямар ч зүйл хийх хүсэлгүй өдрүүдтэй нүүр тулдаг. Энгийн жижиг зүйлс хүртэл хэтэрхий хэцүү санагдаж бүх зүйлд залхуурмаар үе бий. Магадгүй та оюун санааны хувьд ядарсан бас биеийн хүч чадал тань дууссан байж болох юм. Энэ мэдрэмж удаан үргэлжилснээр олон сөрөг үр дүн рүү хөтлөх нь олонтай. Тэгвэл буцаад эрч хүчтэй болоход тань туслах болохуйц зөвлөмжүүдийг хүргэж байна.
Өөрийгөө хэт шахахгүй байх
Ямар ч зүйл хийх хүсэлгүй үедээ өөрийгөө буруутгах хэрэггүй. Бүгд л ийм цаг үетэй нүүр туулдаг учраас хэсэг амралт авах нь хэвийн зүйл. Гэхдээ хэт удаан амралт авах дэмий болохоор өөртөө тодорхой хугацааны завсарлага өгөн дараа нь бага багаар хийх ёстой зүйлсээ хийгээрэй.
Сошиал хэрэглээгээ багасгах
Өдөр бүр сошиал медиагаа шалгаж, их цагийг сошиалд өнгөрөөх нь бидний тархины хэвийн ажиллагаанд үргэлж сөргөөр нөлөөлдөг. Хэт олон мэдээллийг зэрэг авах үед тархины шинэ мэдээллийг боловсруулах үйл явцад хүндрэл учран сүүлдээ ядрах, юм хийх хүсэлгүй болох шалтгааны нэг болдог байна.
Бясалгал хийх, байгальд ойр байх
Юу ч хийх хүсэлгүй үед ихэвчлэн өөрийгөө ойлгохгүй болсон байдаг. Энэ үед бясалгал хийж хэвших нь бодол санааг цэгцлэн, өөрийгөө ойлгоход тусалдаг. Мөн урин дулаан цаг ирсэн энэ үед ууланд алхах, агаар салхинд гарах нь илүү тайван байх боломжийг бүрдүүлдэг юм шүү.
Танд үнэхээр таалагддаг зүйлсийг олох
Хийж буй зүйлсээсээ эрч хүч авч чадахгүй залхах үедээ шинэ хобби туршиж үзэх эсвэл шинэ ур чадвар эзэмшихийг оролдож болно. Шинэ зүйл сурах нь хүсэл эрмэлзлийг бий болгож эрч хүчийг сэргээх алхам болж болох юм.
Идэвхтэй дасгал, хөдөлгөөн
Ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн хийсэн сэтгэл санааг тайван байлгах, тогтворжуулахад тусалдаг. Тиймээс хүнд, хөнгөн аль ч төрлийн дасгал хийх эсвэл дуртай спортоороо хичээллэх нь юу ч хийх хүсэлгүй нөхцөл байдалд туслах том алхам болно. Хамгийн гол нь тогтмол, тууштай байх хэрэгтэй.
Эерэг хүмүүсээр хүрээлүүлэх
Эргэн тойрны хүрээллээ нэг хараад үзээрэй. Тэдэнтэй хамт байхдаа та яг юу хийж өнгөрөөдөг вэ?, эрч хүч авдаг уу? гэх мэт асуултууд өөрөөсөө асуугаад үзээрэй. Шинийг эрэлхийлдэг, юмсыг эерэгээр харж чаддаг хүмүүс нь эргэн тойрны хүмүүстээ үргэлж сайнаар нөлөөлж байдаг.
Жижиг зүйл хийж дуусахдаа өөрийгөө урамшуулах
Маш жижигхэн зүйл дээр ч хамаагүй нэг зүйлийг хийж дуусгасан бол өөрийгөө урамшуул. Учир нь юу ч хийх хүсэлгүй үед хүмүүс одоо хийж байгаа зүйлсийнхээ үнэ цэнэ болон өөрийн хийж байгаагаа үнэлэх үнэлэмж маш доор болсон байдаг. Жижиг зүйлсээс урам зориг авч сурах нь таны чадварыг сануулж, илүү ихийг хийж бүтээх хүсэл төрүүлнэ.
Өөртөө тохирсон өдрийн хуваарь зохиох
Өөртөө тохироогүй цагийн хуваарь дунд замбраагүй өдрийг өнгөрүүлэх нь эцэстээ юу ч хийх хүсэлгүй болоход нөлөөлдөг. Тиймээс үр бүтээмжтэй байж болохуйц хуваарийг зохиосон байхад та илүү үр бүтээмжтэй, юм хийх эрч хүчээр дүүрэн байхад тань тусална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!