Бүгд найрамдах Кипр улсын Ларнака хотод самбо бөхийн өсвөр, залуучуудын болон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 11-14-ний өдрүүдэд болоход 33 орны нийт 577 тамирчин өрсөлдлөө.
Тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлага дор оролцсон Монгол Улсын баг нийт 14 медаль хүртэв.
Сурагчдын ДАШТ
Охидын:
44 кг-ын жинд н.Эрдэнэбулган,
47 кг-д Э.Анужин,
65 кг-д Э.Анударь нар хүрэл медаль хүртсэн.
Хөвгүүдийн:
46 кг-д Б.Сайннямбуу,
53 кг-д М.Баяржавхлан,
64 кг-д Ч.Тэмүүлэн,
79 кг-д Э.Энхзориг, Н.Сумъяабазар нар хүрэл медаль хүртжээ.
Харин өсвөр үеийнхний ДАШТ
Охидын:
+80 кг-д М.Хонгорзул мөнгө,
-80 кг-д Ц.Чинболор
Хөвгүүдийн:
80 кг-д Д.Нарантулга нар хүрэл медаль хүртлээ. Тэгвэл залуучуудын ДАШТ-ий охидын 65 кг-д Д.Номин, 72 кг-д Л.Энх-Амар, -80 кг-д О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.
Залуучуудын ДАШТ
Охидын:
65 кг-д Д.Номин,
72 кг-д Л.Энх-Амар,
-80 кг-д О.Болор-Эрдэнэ нар хүрэл медаль хүртжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх