Жингээ хасаж буй хүмүүсийн идэж болох АМТТАН болон ЗУУШНУУД


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-26

Жингээ хасаж буй хүмүүс ихэвчлэн сахар агуулсан хүнснээс татгалзаж, амттан хэрэглэхгүй байх нь бий. Тэгвэл амттан идэнгээ жингээ хасах боломжтой гэвэл та итгэх үү? Зөв хүнсээ л сонгож чадвал өөртөө хатуурхалгүй амттан идэх боломжтой. Хэтрүүлж хэрэглэхгүй л бол жин нэмэхэд тань огт нөлөөлөхгүй.

Энэ удаагийн нийтлэлдээ жингээ хасаж буй хүмүүс болон эрүүл хооллолтыг эрхэмлэж буй бүгдэд зориулан дэглэмийнхээ үед идэж болох амттан, зуушнуудын талаар танилцуулж байна.  

ЖИМСТЭЙ ТАРАГ

Дэлгүүрээс тараг сонгохдоо аль болох чихэргүйг сонгоорой. Дараа нь тарган дээрээ бөөрөлзгөнө, нэрс, гүзээлзгэнэ зэрэг хүссэн жимсээ нэмж уух боломжтой. Мөн самар, чиа эсвэл маалингын үр зэргийг өөрийн мэдрэмжээр тааруулан нэмбэл илүү амттай болно.

ХАР ШОКОЛАД

Хар шоколад бол дурдаад ч дуусамгүй олон давуу талтай гэдгээрээ алдартай билээ. Дэглэм барьж байгаа хүмүүс 70 хувь болон түүнээс дээш какаотой шоколад сонгох хэрэгтэй. Энэ нь чихэрлэг зүйл идэх хүслийг бууруулахад тусална. Судалгаанаас харахад хүн өдөрт 20-30 грамм хар шоколад идэх нь илүүдэл жин нэмэхгүйгээр амттан идэх сэтгэл ханамжийг өгдөг аж.

 ДАВСГҮЙ, ТОСГҮЙ ПОПКОРН

Масло, их давсгүй, тосгүйгээр шарсан попкорн хамгийн бага илчлэгтэй байдаг. Үүнээс гадна эслэг ихтэй тул хоол боловсруулах үйл явцыг дэмжиж, ходоод дүүргэх үйлчилгээтэй тул хэт их хоол идэхээс сэргийлнэ. Мөн попкорнд амт нэмэхийг хүсвэл бага зэрэг халуун чинжүү, шанцай, нунтаг саримс цацаж болно. Энэ нь амттай болгохоос гадна нэмэлт амин дэм, эрдэм бодис өгөх болно.

ОВЬЁОСТОЙ ЖИГНЭМЭГ

Овьёостой жигнэмэг бүр илчлэг багатай байдаггүй. Тэр дундаа дэлгүүрийн лангуунд зарж буй жигнэмгүүд. Тиймээс өөрийн орцоо бэлдэж овьёостой жигнэмэг хийж идэх нь хамгийн зөв сонголт байх болно. Овьёос, гадил, самар, бага хэмжээний хар шоколад ашиглан жигнэмэг хийх амттай бас эрүүл болно.

ЗАРИМ ТӨРЛИЙН ЖИМС

Нэрс, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, алим, бэрсүүт жүрж, лийр, киви, тарвас, амтат гуа, мандарин. Эдгээр жимс нь эслэг өндөртэй, илчлэг багатай тул жингээ хасаж буй хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой. Харин гадил, усан үзэм, манго зэрэг чихэрлэг, илчлэг өндөртэй жимсийг хэрэглэхдээ хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

ӨӨРИЙН ГАРААР ХИЙСЭН ЗАЙРМАГ

Дэглэм барьж байх хугацаанд зайрмаг иднэ гэж санасны ч хэрэггүй. Гэхдээ зайрмагаа өөрөө бэлдээд хөлдөөчихвөл хүссэнээрээ идэж болох юм. Зайрмагаа хийхдээ ямар ч сахарын хольцгүй тараг болон бусад жимснүүдийг хийн холиорой. Ингээд л бидний эрүүл зайрмаг бэлэн болно.

БҮЙЛСТЭЙ САМАР

Бид бүгдийн алмонд нэрээр нь сайн мэдэх бүйлс нь цусан дах сахарын хэмжээг багасгадаг . Мөн хоолны дуршил бууруулж, жин хасахад тусалдаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

ЧАНАСАН ӨНДӨГ

Жингээ барьж буй хүмүүс өглөөний цайндаа 1-2 ширхэг чанасан өндөг идэх нь өдөртөө илүү бага илчлэг авахад тусалдаг. Уураг ихтэй, шим тэжээлтэй мөн хямд үнэтэй амархан бэлтгэгддэг тул цатгах мэдрэмжийг удаан төрүүлнэ. Хэрвээ та хатуу дэглэм барьж байвал чанасан өндөгний шарыг нь идэхгүй байх хэрэгтэй.

СИННАМОН

Синнамон зөвхөн амт оруулах зориулалттай хүнс биш, жингээ хасахад тустай ба олон төрлийн эерэг нөлөө үзүүлдэг. Нэг цайны халбага зөгийн бал, тал халбага синнамоныг 200 грамм буцалсан усанд хутгаад орой унтахаасаа хагас цагийн өмнө уугаад унтвал шөнийн турш ходоод гэдсийг тань цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулна.

БҮХ ТӨРЛИЙН НОГООН ӨНГӨТЭЙ ХҮНС

Өргөст хэмх, бууцай, яншуй, жууцай, брокколи гээд бүхий л ногоон өнгөтэй ургамлууд хүний биед тустай. Эдгээр хүнс нь витамин, эрдэс бодисоор баялаг төдийгүй ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, биеийг цэвэрлэх үйлчилгээтэй. Тиймээс дэглэм барихгүй байгаа хүмүүс ч өдрийн хоолондоо тогтмол идэж хэвших хэрэгтэй.

ЧИА ҮР

Сүүлийн жилүүдэд чиа үр нь эрүүл хооллолтыг эрхэмлэгчдийн дунд түгээмэл хэрэглэгдэж байгаа супер хүнсний нэг болоод байна. Чиа үр нь уураг, эслэг, эрүүл өөх тос ихтэй тул жингээ хасах, бодисын солилцоог идэвхжүүлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой юм.

#жин хасах #зөвлөгөө