Жүжигчин Gong Hyo Jin ч бас хуримаа хийх үү?


О. Эрдэнэцэцэг | YOLO.MN
2022-04-04

“Хааны нар”, “Зүгээр дээ, энэ бол хайр” кинонуудаараа бид бүхэнд хэдийнээ танил болсон өдгөө 41 настай Солонгосын алдарт жүжигчин Gong Hyo Jin, өөрөөсөө 10 насаар дүү Америк гаралтай дуучин Kevin Oh-тай үерхэж байгаа төдийгүй, энэ онд хуримаа хийнэ гэх мэдээлэл Дөрөвдүгээр сарын 1-нд Солонгосын хэвлэл мэдээллүүдээр цацагдаж, фенүүд болон к-драма үзэгчдийг гайхшруулсан. 

Гэвч тун удалгүй жүжигчин бүсгүйн харьяалагддаг SOOP энтертайнментаас “Gong Hye Jin, Kevin Oh нар үерхэж байгаа нь үнэн ч, одоохондоо гэрлэхээр төлөвлөөгүй байгаа” хэмээх хариултыг өгчээ.

Ямартай ч жүжигчин бүсгүй маань өнгөрсөн Гуравдугаар сарын 31-ний өдөр болсон “Зууны хурим”-ын сүйт бүсгүй Son Ye Jin-ий шидсэн баглаа цэцгийг авсан болохоор удахгүй сайхан мэдээ дуулгах ч юм билүү? 

Эх сурвалж: Allkpop

#Дуу хөгжим #Энтертайнмент